Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн болж байна

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг энэ  сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөнд нийт 78 удирдах албан тушаалтан хамрагдаж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэж, энэ онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа бодлого чиглэл, төлөвлөгөөг хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартаа танилцуулан, тэднийг холбогдох мэдээлэл, үүрэг чиглэлээр хангахаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулах аж.

Мөн сургалт, зөвлөгөөний хүрээнд Хууль зүйн дэд сайд тус арга хэмжээнд хүрэлцэн ирж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгснөөс гадна Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл ирж, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл хийжээ.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2014 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг өргөнөөр ашиглах жил” болгон зарлаж, тус дэвшүүлсэн зорилтын хүрээнд системийн хэмжээнд “ЭЙБЛ СОФТ байгууллагын дотоод удирдлагын программ хангамж”, “Видео хурал” хийх боломж бүхий дүрст хурлын систем, “ШШГБ-ын хүний нөөцийн программ”, гар утасны ШШГЕГ 1.0 апплекейшныг тус тус нэвтрүүлжээ.

Мөн “Нэгдсэн сүлжээ” өндөр хурдны шилэн кабелийн сүлжээгээр “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэл хяналтын систем”-ийн үйл ажиллагааг тогтмолжуулж, 2014 онд нийт 39612 гүйцэтгэх баримт бичгийн баяжилтийг хийж, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж байна гэв.

ШШГЕГ 2015 оныг “Байгууллагын эрсдлийн менежментийг төлөвшүүлж, санхүүгийн нээлттэй зохист хэрэглээ, хяналтын тогтолцоог бүрдүүлэх жил” болгон зарлаж, энэ ажлын хүрээнд:

1.     Байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхбодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

2.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсвийн ил тод байдлыг хангаж,цахим хяналтын тогтолцоог нэвтрүүлэх;

3.     Хорих анги, шийдвэр гүйцэтгэх алба, салбар нэгжийг түшиглэн үйлдвэрлэлийг өргөжүүлэх замаар санхүүгийн чадавхийг сайжруулах зорилт дэвшүүлж, эдгээр зорилтын хүрээнд хийх ажлынхаа төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа юм байна.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

1 цаг 27 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

2 цаг 7 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

13 цаг 11 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

13 цаг 11 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Өчигдөр 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин