Бүгдээрээ эе эвийг эрхэмлэцгээе

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Нийгмийн захиалгыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар хэсэг эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтнүүд санаачлан “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнийг байгуулж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Үндэсний хөдөлгөөн нь иргэдийн санаачлага, сайн дурын үндсэнд үүсгэн байгуулсан, гишүүнчлэлтэй, үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах үндэсний хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллага аж.

Эе эвийн үзэл санааг “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээн томъёолжээ. Монгол ухаанаар хүчирхийлэл, түрэмгийллээс ангид эв зүйгээр эв нэгдэлд хүрэх замаар монголын нийгмийн хөрсөн дээр, бодит амьдрал дээр хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Тус хөдөлгөөн нь үйл ажиллагааныхаа үндсэн аргыг “Эвийн чуулган” хэмээн үзэж байна. “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөн нь Монголын ард түмний хөдөлгөөн бөгөөд эв эеийг эрхэмлэгч хүн бүрт хаалга нь үргэлж нээлттэй байх ажээ.

Монгол Улсаа хөгжүүлье, төрөө нэртэй, хүчирхэг, шударга, улсаа бүтэн байлгая. Газар нутаг, байгаль орчиндоо хайр гамтай хандаж, хүн бүр сайн сайхан амьдрая гэвэл монголчууд бид эе эвийг сахиж, талцал хуваагдлыг арилгах, төр ард түмний хоорондын итгэлцлийг сэргээх, эе эвийн эрхэм ёс, эв нэгдлийг дээдлэх зайлшгүй түүхэн шаардлага тулгарч байна хэмээн санаачлагчид ярьж байлаа. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин