Ц.Ганцэцэг:Өвдсөн нэгэндээ ЭМД-аа шилжүүлэх боломжтой

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгтэй ирэх долоодугаар сараас хэрэгжиж эхлэх ЭМД-ын шинэчлэлийн талаар ярилцлаа.

 -Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хуулийн зарим нэг онцлох заалтуудын талаар тайлбарлахгүй юу. Жишээ нь оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар ЭМД-ыг төлнө гэсэн байна. Энэ нь ямар учиртай юм бэ?

 -Иргэний ЭМД-ын шинэчилсэн найруулгыг УИХ-ын нэгдүгээр сарын 29-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Энэ хуулийн өөрчлөлт шинэчлэлийн хэд хэдэн агуулгыг багтаасан. Тухайлбал, оюутан, сурагчдын хувьд төрөөс шимтгэлийг нь хариуцан төлдөг байсан бөгөөд энэ нь хэт бага буюу нэг сарын 670 төгрөг, жилийн 8040 төгрөг байлаа. Ер нь төрөөс хариуцаж байгаа ЭМД-ын шимтгэлийн хэмжээ нийт хүн амын маань бараг 50 гаруй хувийг эзэлдэг мөртлөө хэт бага хэмжээгээр төлдөг. Энэхүү 8040 төгрөгөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулдаг байгууллагаас даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж үйлчилгээ нэхэхэд хүндрэлтэй, харилцан хэт ялгаатай байдал харагдаж байгаа. Тиймээс энэхүү шимтгэлийн хувь хэмжээг оновчтой тогтоох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахаар хуулинд өөрчлөлт орсон. Оюутан сурагчдын хувьд төрөөс хариуцдаг байсан бол энэ хуулийн шинэчлэлтээр өөрөө хариуцан төлдөг болж байгаа. Оюутнуудын хувьд улсаас тэтгэлэг авдаг, цалинтай гэж үзэж байгаа. Гэтэл мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн оюутнууд тэтгэлэггүй мөртлөө өөрсдөө хариуцан төлдөг байсан учраас энэхүү зөрүүтэй байдлыг арилган хуулийн нэг орчинд оруулахаар болсон.

 -Шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орсон юм чинь иргэдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний үнийн дүн дээр өөрчлөлт орсон уу?

 -Мэдээж шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнээрээ ЭМД-т хамаарч байгаа багцыг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа. Ерөнхийдөө ЭМД-ын хуулийн шинэчлэлийн үндсэн зорилго агуулга нь ЭМД-тай мөртлөө эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт үйлчилгээ авахдаа иргэд, даатгуулагчид халааснаасаа дахин нэмэлт төлбөр төлж байна. Энэ төлбөрийн хэмжээг бууруулах. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудаас зайлшгүй шаардлагатай, чанартай тусламж, үйлчилгээг авах зорилгыг агуулж байгаа. Тэрхүү тусламж, үйлчилгээний багцыг аваад үзэхээр ер нь ЭМД-д хамардаггүй байсан шинэ үйлчилгээнүүд багтсан. Жишээ нь хавдрын өдрийн болон туяаны эмчилгээ, өрх, баг, сумын хэмжээний эрүүл мэндийн төв дээр үзүүлж байгаа гэрээр үзүүлэх эмчилгээ, асаргаа, сувилгаа, оношлогооны зардал. Дээрээс нь өртөг өндөр мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ортипед, портезын үнэ, хиймэл эрхтэн зарим цорго эмчилгээнүүд багтсан. Одоогийн хуулиар зөвхөн өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор олгодог байсан бол энэ хууль батлагдсанаараа аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн амбульторын нарийн мэргэжлийн эмч нарын жороор бичсэн эм ЭМД-ын үнийн хөнгөлөлт үзүүлэх боломж нээгдсэн.

 -ЭМД-ын хувь хэмжээ өссөнөөр эрүүл мэндийн үйлчилгээ ахиулна гэлээ. Үүнд хэрхэн хяналт тавин ажиллах вэ?

-Тийм. Учир нь шимтгэлийн хувь хэмжээ өөрөө ямар нэг тодорхой аргачлалын дагуу биш төрөөс тогтсон тоогоор төрийн төсвийн ачааллыг бууруулах юм. Өнөөдөр төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, ахмад настнууд, нярай хүүхдээ асарч байгаа эцэг, эхчүүд гээд дандаа нийгмийн халамжийн тэтгэврийн хуулийн дагуу  тэтгэвэр авдаг эмзэг бүлгийн хүмүүсийн шимтгэлийг төр хариуцдаг бөгөөд эргээд ЭМД-ын үйлчилгээг эдгээр хүмүүс илүүтэй авдаг. Тиймээс төрийн оролцоо шимтгэлийн хувьд маш бага хэрнээ гарч байгаа зардал дээр санхүүжилтийг ЭМД-ын сан нь эв сананы зарчим гэдэг утгаараа хариуцаад яваад байгаа тогтолцоо байгаа. Төрийн энэ хариуцаж байгаа шимтгэлийг нэмэгдүүлснээрээ сангийн орлого бодит байдлаар нэмэгдэн эргээд эрүүл мэндийн байгууллагуудаа авч буй тусламж үйлчилгээний хүрээ өргөжинө. Үүнд бид хяналтаа тавин тухайн даатгуулагчид зайлшгүй шаардлагатай тэр үйлчилгээг үзүүлээч ээ гэдэг чанар болон санхүүгийн хяналт давхар дагаад явах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа.

 -Иргэд улсын томоохон эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэх сонирхол байдаг ч тэнд олон бичиг баримт шаарддаг гээд хүндрэл их бий. ЭМД-ын шинэчлэгдсэн хуулинд даатгуулагч эмчилгээ, үйлчилгээгээ сонгоно гэсэн заалт байна. Ингэснээр эмнэлгүүдэд өгч байгаа санхүүжилтийн хэлбэр өөрчлөгдөөд гүйцэтгэлээр төлбөр авдаг болохоор эмнэлгийн үйлчилгээ иргэдэд нээлттэй болно гэсэн хүлээлт байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна?

 -Нийслэлийн хэмжээнд ялангуяа эрүүл мэндийн байгууллага, улсын буюу төрийн өмчийн эмнэлгүүдийн ачаалал маш их байгаа. Учир нь хүн амын төвлөрөл нийслэлд ихэссэн. Иргэний ЭМД-ын шинээр гарсан хуулиар аваад үзэхээр цаашдаа хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайн төрийн өмчийн эмнэлэгүүдээс илүү давсан техник, технологийг нэвтрүүлсэн эмнэлгүүдтэй харьцан улсын эмнэлгүүдийн ачааллыг хуваалцах ингэснээр даатгуулагчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээний сонголтоо хийх боломжтой.  Эрүүл мэндийн байгууллагынхан үйлчилгээгээ сайжирч өрсөлдөх боломж тэр хэмжээгээрээ бүрдэнэ. Наад зах нь эмч, мэргэжилтнүүдийн харьцааны хандлага өөрчлөгдөнө. Иргэд, даатгуулагчид эмнэлгийн үйчилгээ хаана, сайхан, хүртээмжтэй, шуурхай, ил тод, чанартай байна тийшээ л илүүтэй хандана шүү дээ.

 -Энэхүү хууль 2015 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд бэлтгэл ажлын хамгийн гол зүйл бол иргэний эрүүл мэндийн цахим карт гэж ойлгоод байна. Энхүү картад тухайн даатгуулагчийн эрүүл мэндийн түүхийг агуулна гэсэн. Бэлтгэл ажил яаж хийгдэж байгаа вэ. Ирэх долоодугаар сарын 1-нээс иргэд эрүүл мэндийн цахим карттай болж чадах уу?

 -Хуулийн шинэчлэлийн үндсэн гол агуулга бол ЭМД-ын цахим карт байгаа. Цахим картын гол зорилго бол тухайн иргэн даатгуулагч, ЭМД-ын шимтгэлээ төлж, даатгуулсан гэдгийг нэгт баталж өгнө. Хоёрт даатгуулагч шимтгэлээ төлсөн учраас эрүүл мэндийн эрсдэлтэй үедээ буюу Иргэний ЭМД-ын хуульд заасан зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг авах үедээ энэхүү цахим картыг хэрэглэнэ. Цахим картад шимтгэл төлсөн мэдээллээс гадна даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэл, тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр гаргуулж авах уу, өнөөдрийн байдлаар ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрх байна зэрэг мэдээллүүд байна. 2015 онд эрүүл мэндийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллагын хувьд өнөөдөр 989 эрүүл мэндийн байгуулагатай хамтарч ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж байна. Энхүү цахим картын дүрэм, ЭМД-ын мэдээллийн нэгдсэн цахим сантай байна гэсэн хуулийн заалтын хүрээнд Засгийн газраас дүрмийг батлахаар хуульчилсан.

 -Энэхүү шинэчилсэн хуулинд даатгуулагч тухайн жилдээ эрүүл мэндээ сахин хамгаалж урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авсан бол эдлэх ёстой хөнгөлөлтийнхөө 10 хувийг урамшуулал болгон буцаан авна гэсэн заалт байгаа. Үүнийг ямар хэлбэрээр авах уу?

-Одоогийн Иргэний ЭМД-ын тухай хуулиар бол даатгуулагч ЭМД-аа тогтмол төлөөд дараалсан гурван жилийн хугацаанд ямар нэгэн зардал гаргуулаагүй бол эрүүл мэндийн бүрэн үзлэгт нэг удаа үнэ төлбөргүй орох урамшууллын хэлбэр байгаа. Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд ЭМД-ын тогтолцоо, зарчмыг тодорхой хуульчилж өгсөн. ЭМД өнөөдөр эв санааны зарчим дээр тулгуурлан явдаг тогтолцоо. Энэ зарчмын хүрээнд иргэдээ тухайн товлосон хугацаанд нас, хүйс, эрүүл мэндийн эрсдлээс нь хамааруулаад эрүүл мэндийн урьдчилсан оношлогоо шинжилгээнд заавал хамруулж байя гэдэг заалт орсон. Энэ зардал нь эрүүл мэндийн сангаас хийгдэнэ гэсэн хуулийн зохицуулалт хийгдэж байгаа.

 -Мөн иргэд эмчлүүлэх эрхээ бусдад шилжүүлж болно гэсэн. Үүнд ямар зохицуулалт байгаа вэ?

 -Энэ нь өрхийн ЭМД-ын тогтолцооны чиглэлээр тусгагдсан асуудал. Одоогийн хуулиар даатгуулагч даатгалаа төлөөд жилдээ 1 сая 800 мянган төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг төлүүлэх эрхтэй байгаа. Өвчлөмтгий, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ байнга шаардлагатай ийм хүмүүсийн хувьд энэхүү төлбөрийн хэмжээ нь дуусдаг. Тиймээс өрхийн даатгалын хувьд тухайн өрхийн гишүүд ЭМД-аа бүрэн төлсөн тохиолдолд нөгөө төлбөр нь хэтрээд байгаа гишүүний өрхийн гишүүнийхээ зөвшөөрснөөр нэг удаа тэрхүү төлбөрийг буюу 1 сая 800 мянган төгрөгийг шилжүүлэн зарцуулах эрх нь нээлттэй байгаа. Ингэснээр тухайн өр гэрийн санхүүгийн ачааллыг хөнгөлөх, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх, ЭМД-ын үйлчилгээг тэдэнд хүртээмжтэй үзүүлэх зорилготой.

 -Сүүлийн үед иргэд гадаад руу явж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч байгаа. Тэдгээр иргэд төрөөс ЭМД-аар дамжуулан зохих хэмжээний хөнгөлөлт авах боломжтой юу?

 -Би дахиад хэлье гэж бодож байна. Энэхүү хуулийн үндсэн агуулга, шинэчлэл нь тэрхүү хувь хүний халааснаас төлөөд байгаа гадаад руу урсаад байгаа эрүүл м эндийн зардлыг зогсоох зорилготой. Учир нь өртөг өндөртэй мэс заслын тусламж үйлчилгээ, түүнд хэрэглэгддэг мэс ажилбарын хэрэгсэл буюу портезийн үнэ ЭМД-аас тодорхой хэмжээгээр төлөгдөхөөр орж байгаа. Гадаадад хийлгээд байгаа тэрхүү эмчилгээг дотооддоо эмчлүүлээд түүнийг төлөөд явах боломж нээлттэй. Даатгуулагч гадаадад эмчилгээ үйлчилгээ авсан тохиолдолд ЭМД-ын сангаас  нөхөн олговор  олгохгүй.  

Эх сурвалж: www.polit.mn

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

10 цаг 15 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

10 цаг 55 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

19 цаг 18 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

19 цаг 18 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25