Арбитрыг зүхэхээсээ өмнө...

2015-03-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Манай улсын гадаад өр 20 тэрбум даван  талийж, эдийн засаг нь элгээрээ хэвтэж,  иргэд нь  амьдрах гэж аргаа барж байхад Засгийн газар нь Арбитрын шүүх дээр Канадын “Хан ресурс” компанид “өвдөг шороодож” 100 сая ам.доллар буюу 200 тэрбум төгрөг  төлөхөөр боллоо.  Сайн хуульчдаас  өгсүүлэн  сайд дарга нар   Арбитрын шүүхийг зүхэж, ширээгээ өшиглөх янзтай. “Хан ресурс” руу хялайж, хариуцлагагүй нөхдийнхөө толгойг илэх  сурагтай. Өөрийнхөө толгой дээрхийг харахгүй байж гэгчээр Арбитрыг зүхэхээсээ өмнө гэрээ бичгээ нягталж, хууль дүрмээ судалж, хариуцлагатай байж яагаад болоогүй юм бол. Эхнээс нь хөөвөл бүх асуудал  “Хан ресурс” компанийн Дорнод аймгийн нутагт ураны орд ашиглахаар авсан  А-237 тоот зөвшөөрлийг  хүчингүй болгосноос  эхэлсэн. Тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг  өгсөн, биелүүлсэн,   улс орноо өрөнд оруулсан этгээдүүд нь   экс Ерөнхий сайд С.Баяр, түүний санаачилгаар байгуулсан Цөмийн энергийн газрын анхны дарга асан  Д.Энхбат, Цөмийн энергийн комиссыг олон жил тэргүүлж байгаад тухайн үед  Цөмийн технологийн газрын даргаар дэвшсэн   Г.Манлайжав нар. Өнөөдөр С.Баяр Канад, Монголын хооронд аялж, Д.Энхбат нь  Кувейт улсад Монголыг төлөөлсөн   Элчин сайдаар  ажиллаж,  Г.Манлайжав  Физик-технологийн газарт дэд даргын алба хашиж  байна. Экс Ерөнхий сайдын хөлийг хорьж, Д.Энхбатыг Элчин сайдаас буцаан татаж, газрын дэд даргын  эрхийг түдгэлзүүлэн хариуцлага ярих ёстой биш үү.  Гурван хүний тарьсан балаг, татвар төлөгчдийн нуруун дээр үүрүүлсэн өрийг Засгийн газар яагаад төлөх ёстой гэж. Гэтэл тэдний тухай хэн ч ярьж зүрхлэхгүй, тэр байтугай тухайн үед “Хан ресурс”-ийн асуудлаар ажиллаж байсан  эрхмүүд бүгд хариуцлагаас бултан өөр ажилд шилжиж,  тухайн үеийн бичиг, баримтууд нь ч олдохоо больж  бантан болсон байх юм. Асуудалд анхнаас нь л хариуцлагатай хандаж, хууль дүрмийнхээ  дагуу ажилласан бол өнөөдөр яалаа гэж бид 100 сая ам.долларын өрөнд орж, улсынхаа нэр хүндийг уландаа гишгэхэв.

Хойшид Арбитрыг зүхэхээсээ өмнө төрийн албаа цэгцэлж, хууль дүрмээ нягталж,  төрд үнэг шиг, чоно шиг, чонотой нийлсэн гэрийн нохой шиг нөхдүүд   шургалдаг явдлыг зогсоогоосой. Ямар түшмэл байна төр тийм  байна гэдэг байх аа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин