Эмэгтэйчүүдийн нүдээр: Төрийн хариуцлагын тогтолцоо ангалын ирмэг дээр байна

2015-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө олж харсан асуудлыг  судалж дүн шинжилгээ хийж, мэргэжлийн хүмүүсийн байр суурьтайгаар хэлэлцүүлдэг чуулган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж зохион байгуулагдаад хэвшил болсон. Харин энэ удаагийнх буюу арав дахь чуулган “Төрийн хариуцлага” сэдвийн дор Чингис хаан зочид буудалд хоёр өдөр үргэлжилж байгаа юм. Монфемнет үндэсний сүлжээ ТББ-аас зохион байгуулдаг тус чуулган ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг, олон талт оролцоог хангаж чадсан олон нийтийн хараат бус индэр болж хөгжсөөр байна. Монгол Улсад өрнөсөн ардчиллын 20 гаруй жил үр дүнтэй ажиллах төрийн хариуцлагын тогтолцоог байгуулж чадсангүй. Улс  төр, эдийн засаг, нийгэм, байгаль орчны хөгжлийн бодлогыг гажуудуулж, хууль зөрчих, завхруулах явдал газар авсаар байгааг чуулганд оролцож буй хүний эрхийн байгууллага, бүлгүүд, иргэний нийгмийн салбар, төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид хэлж байна. Тиймээс төрийн хариуцлагын асуудлыг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын бодлогын үзэл баримтлалын хүрээнд эргэн харж, хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байгаа аж. Чуулганд эрх барьж буй намуудтай хариуцлага тооцох үндэслэл, боломж, Уул уурхай ба төрийн хариуцлага, Ядуурал ба төрийн хариуцлага, Хариуцлагын тогтолцоог үндэсний аюулгүй байдлын хүрээнд авч үзэх нь, Эдийн засгийн ил тод байдал ба хяналт зэрэг өргөн хүрээтэй олон сэдвээр мэргэжлийн хүмүүс илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Чуулганд  Хариуцлагын тогтолцоог үндэсний аюулгүй байдлын хүрээнд авч үзэх нь сэдвээр илтгэл тавьсан Эмэгтэй удирдагч сангийн Удирдах зөвлөлийн гишүүн В.Удвал  “Сүүлийн арван жил тодорхой асуудлыг төр засгийн шийдвэр гаргалтад хүргэх тийм механизм тогтсон төдийгүй энэ чуулганыг сонирхож байгаа хүмүүс нэмэгдэж байгаа нь хүмүүсийн санаанд хүрч, үр дүнд хүрч байгааг харуулж байна. Төрийн хариуцлагыг үндэсний аюулгүй байдлын хүрээнд авч үзвэл хариуцлага тооцох механизм нь алдагдаад  тэр нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн. Тэр нь гол гурван зүйл болох эдийн засаг, хүн, байгаль орчны аюулгүй байдалд нөлөөлөөд Монгол Улсыг ангалын ирмэг дээр авчирсан байна. Тиймээс бодлогоо энэ рүү чиглүүлээч, тэгэхгүй бол хүнд байдалд орох нь байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн энэ асуудлыг шийдэхэд эмэгтэйчүүдийг оролцуулж,  дуу хоолойг хүргэх механизмтай болгох хэрэгтэй гэж хүсч байна. Өнөөдөр бид төрийн албыг яаж хариуцлагатай болгох уу гэдэг дээр олон зүйлийг задлаж хэлэлцэж байна. Төрийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд шийтгэх нь гол биш хариуцлагатай хүмүүсийг сонгож гаргамаар байгаа юм. Хариуцлага хүлээх нь төрд ажиллаж байгаа хүний ухамсар, эр зориг, боловсролтой холбоотой. Хууль батлагдахдаа  дандаа хариуцлагатай холбоотой зүйлүүд нь хасагдаад байна. Ядаж захиргааны ерөнхий хуулиа гаргаад өгөх хэрэгтэй. Энэ мэт хуулийг гаргуулахын тулд эмэгтэйчүүд бид нөлөөллийн үйл ажиллагаа хийх ёстой” гэсэн юм.  Эмэгтэйчүүдийн нүдээр чуулганыг  Өвөрхангай, Хэнтий, Завхан, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Дорнод зэрэг аймгаас эмэгтэйчүүд болон төрийн бус байгууллагууд зорин иржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин