Хэвийн боовоор юу хийж болох вэ

2015-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.ДАЛАЙ

Сар шинийн баяр өнгөрч айл бүр хэвийн боовоор “амьсгалж” байна.  Монголын уламжлалт энэ идээгээр  сүүлийн үед янз бүрийн амьттан хийдэг болжээ.  Энэ талаар та бүхэнд хүргэж байна.

Тахианы мах, хэвийн боовтой гарам масала хийж болно

“Сook club” нэвтрүүлгийн тогооч хэвийн боовоор хийх энэхүү жорыг гаргажээ.


Хийх заавар:

-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ. 
-Тахианы махаа чигчий хурууны хэмжээтэй хэрчинэ. 
-Сармис, улаан лооль, сонгиноо, луувангаа жижиглэн хэрчинэ. 
-Улаан, шар чинжүүг том дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
-Тахианы махаа хайруулын тавганд хийж багахан тосонд шарж болгоно. Нэг хоолны халбага Утсан чили амтлагч болон давс хийж амтална. 
-Сармис, улаан лооль, сонгиноо хайруулын тавганд хийж хуурна. Гарам масала, жижиглэн хэрчсэн цагаан гаа, утсан чили /1 х/х/, турмерик зэрэг амтлагчууд болон луувангаа хийж хутган хуурна. 
-Ногоонуудыг хуурч болохын үед наргил модны самрын крем/coconut cream/ болон шарж бэлдсэн тахианы махаа хийж дахин хутгана. Шар, улаан чинжүүгээ нэмээд хэсэг болгоно. 
-Аяганд хэвийн боов, гарам масалагаа хийнэ. Дээрээс нь жаахан яншуй, боовны үйрмэг тавиад амтат хоол бэлэн болно.

 

Хэвийн боовтой мак-н чиз хийгээрэй

Хийх заавар: 
-Хэвийн боовоо буталж, жижиглэнэ.
-Бяслагаа үрэгчээр үрж бэлтгэнэ. Сармисаа жижиглэн хэрчиж эсвэл нухна. 
-Цөцгийн тосоо саван хийж гал дээр тавина. 
-Цөцгийн тос хайлж, буцалж эхлэхэд нь гурилаа хийж хутгана. 
-Галаа багасгаад дээр нь хүйтэн сүү нэмнэ. 
-Перец, давс болон бяслаг, сармис хийж хутгана. /Задь болон лаврын навч хийж болно./ Бяслаг бүрэн хайлж, өтгөн сүмс бэлэн болно. 
-Саванд /шарах зууханд хийх зориулалттай/ буталсан хэвийн боовыг хийнэ. Үүн дээрээ өтгөн сүмсээ хийгээд боовны үйрмэг болон нунтаг улаан чинжүү цацна. Энэ нь өнгө болон амт нэмнэ. Ингээд 190 градуст халаасан шарах зууханд хийж 15 минут болгоно.

Хэвийн боовоор хийсэн наполеон тортны жор

Хэвийн боовыг үйрүүлэн бутлаж олон төрлийн амттай нарийн боов хийж болно гэдгийг та мэдэх үү. Тэгвэл энэхүү аргаас хуваалцаж байна. 

- Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугалана. Дараа нь сонин эсвэл торонд ороож алх, нүдүүрээр нүдэж жижиглэн бутлана. 

- Эсвэл ногоо үрэгч, хоол процеслогч ашиглан нарийн жижиг ширхэгүүдтэй болгон бутлаж болно

- Ингээд өндөгний цагаан, хайлуулсан масло, сүү, элсэн чихэр /ванилийн охь хэрэглэж болно./, давс хийж сайтар миксэрдэнэ. Элсэн чихэр бүрэн уустал миксэрдэнэ

- Үүний дараа хэвийн боовны үртэсийг хийж савх эсвэл модон хутгаараар зуурч эхлэнэ.  Хэвийн боовны үртсээр зуурсан учраас гурил бага зэрэг баржгар, бэржгэр болох болно. Гараараа сайтар эвэнд оруулж нухаарай. Нялцгай ч биш хатуу ч биш бэржгэрдүү атлаа биетэй зуурмаг болох болно.  Шарах шүүгээг 135С хэмд халаагаад хавтанг мөнгөлөг цаас эсвэл хүнсний цаасаар бүрнэ. Ингээд гурилыг жигд нимгэн элдэж хавтан даар дэлгэж тавиад шарах шүүгээнд хийж 15-20 минут болгоно. Гаднаас нь харахад алтан шаргалдуу өнгөтэй болох болно. Хэт түлэхээс сэргийлээрэй. Хэрвээ танайх ил зуухтай бол цуйтангын гурил элдэж хайрдаг шиг халуун зуухан дээр жигнэж болгодог арга бас бий.  Ингээд гурилаа шарах шүүгээнээс гарган 15 минут хөргөсний дараа хутгаар жигд хэмээр хэрчинэ. Дөрвөлжин хэрчиж болно эсвэл жигд дугуй хэлбэрээр хэрчиж ч болно. Энэ нь таны сонголт шүү.  Энэ нь наполеон тортны маань үет давхаргууд тул ижил жигд хэмжээгээр зүсээрэй.  Та бидний сайн мэдэх амттай, өтгөн орос молоког хэрэглээрэй. Ингээд давхар бүрд молоког жигд түрхэж нялна. Хамгийн дээд хэсэгт нь самарны үйрмэг цацаж өгвөл амттай болно. Эсвэл заавал молоко гэлтгүй нарийн боовны крем ашиглаж болно шүү. Ингээд хамгийн дээр нь тортыг нягтаршуулах хүнд зүйл тавьж хөргөгчинд хийж 2-3 цаг амраана

Эх сурвалж:www.polit.mn

Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

10 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

10 цаг 26 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

10 цаг 35 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

10 цаг 40 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

13 цаг 51 мин
Р.Нямдаваа: Визийн бондны жагсаалтад Монгол Улс орсон нь урт хугацаанд үргэлжлэхгүй

АНУ-ын аяллын виз хүсэх монгол иргэд 15 мянган ам.долларын барьцаа байршуулах журам маргаа

20 цаг 58 мин
Н.Учрал: Аливаа асуудалд сэтгэл хөдлөлөөр бус шинжлэх ухаанчаар хандана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдааны эхэнд  Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт

20 цаг 58 мин
Иргэний хуулиар зохицуулах асуудлаар онцолж хэлэлцүүлэг зохион байгуулахаар боллоо

Үндсэн хуулийн эцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр тө

20 цаг 58 мин
Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

Уржигдар 16 цаг 41 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

Уржигдар 09 цаг 49 мин