“Монгол газар” компанийг шүүх хурлын тов гарчээ

2015-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

“МБ дампуурчээ, та минь ээ” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөд шуугиан тарьж, нэр нэгтийн чих нэг гэгчээр Монголбанкны ажилтнууд сандралдан  ерөнхий захирлынхаа өрөө рүү гүйж орсон гээд элэг авам хошин шог манай нийгэмд өрнөж байгааг уншигч та санаж байгаа нь лавтай. МБ гэдэг нь “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаярын нэрийн товчлол хэмээн жиргээчид хошигносон юм билээ. Тэрийг нь зарим хүн Монголбанк гэж уншсан гэж байгаа. Монголбанк, Мянганбаяр хоёр мөнгөтэй нь ч  үнэн ч, “Монголбанк арай ч түүн шиг дампуурчихгүй байгаасай, түй, түй”  гэх хүн ч олон байна, цаана чинь. 

Албан ёсны баримт, хуулийн этгээдийн гаргасан тайлбараас үзэхэд, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүгчийн  оны дараахан буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр гаргасан 2365 тоот захирамжаар “Монгол газар” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцжээ. Иймд тус компаниас авлагатай иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар  шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг зарлажээ.

Ямартай ч энэ мэдээлэл сайн, муу хоёрыг дагуулж байгаа юм. Сайн нь гэвэл Монголын топ модель бүсгүйчүүдийг ээлж дараалан эхнэрээ болгож, эцэст нь гурван өрөө байр, унах унаа өгөн төрхөмд нь буцааж ирсэн Ц.Мянганбаярын зугаа цэнгээн мөнгөгүйн улмаа төгсгөл болж мэдэх юм. Харин муу мэдээ нь  “Монгол газар” ХХК дампуурсан тул  олон зуун ажилчид ажлын байр, авдаг цалингүй болж гудамжинд гарах нь. Дээр нь тус компанитай  хамтран ажиллаж байсан түнш байгууллагууд нь өр авлагаа олж авч чадах, эсэх нь дээсэн дөрөөн дээр  байна.

Энэ асуудалд эцийн хариу өгөх Нэхэмжлэгчдийн анхны хурлыг  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Хоёрдугаар шүүхийн шүүх хуралдааны энэ сарын 26-нд товложээ. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин