Аргаль угалз,тэх агнах тоо толгойг нэг дахин нэмэгдүүлжээ

2015-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Өнгөрсөн онуудад Аргаль угалз, тэх, гадаадад гаргах идлэг шонхорын тоо толгойг үндэслэлгүйгээр нэг дахин нэмж агнах зөвшөөрлийг өгсөн нь тухайн амьтны амьдрах чадвартай тоо толгой, нөхөн үржлийн хувь хэмжээ, байршил, нутаг дахь аюул, дарамт зэргийг тооцохгүй байгаа нь уг амьтан устаж үгүй болохын дохио гэдгийг МБОИЗ-ийн тэргүүн С.Дамдинсүрэн мэдээлж байна. Өнгөрсөн онд тусгай зориулалтаар 28 Аргаль Угалз, 41 Тэх агнах зөвшөөрлийг БОНХЯ өгч байсан бол энэ онд Аргаль Угалз, Тэхийн тоо толгойг тус бүр 20-оор нэмэгдүүлсэн нь өмнөх жилүүдийнхээс нэг дахин өсчээ. Нэг жилийн дотор олзворын агнуурыг ийм огцом  нэмэгдүүлж болохгүйг мэргэжитнүүд анхааруулжээ. Учир нь Аргаль Угалз, Тэхийн эвэр жилд дунджаар 2,5 см орчим нэмж ургадаг. Тиймээс агнуурын менежментийн төлөвлөгөө, нөөц тогтоолтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх нь чухал ажээ. Хувийн  аж ахуй нэгжийн  захиалга, хөрөнгөөр хийгдэж буй нөөц тогтоолт нь  ховор ан агнуураар бизнес хийх явдлыг өөгшүүлж байна гэж  “Зэрлэг  ан амьтан хамгаалах нийгэмлэг”-ийнхэн үзэж байна. Мөн Улсын Тусгай хамгаалалтад байдаг Говь-Сүмбэр аймгийн Чойрийн Богд ууланд “ Влук Монгол” компанид хоёр толгой Аргаль Угалз агнах зөвшөөрөл олгосныг цуцлах хэрэгтэйг онцолж байна. Түүгээр ч зогсохгүй Ирвэс судлах нэрээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг “ Экологи Шим мандал нийгэмлэг”-ийг үйл ажиллгаагаа зогсоохыг  амьтан ургамлыг хамгаалах дэлхийн өдрийн үеэр МБОИЗ-өөс шаардсан байна.

Эх сурвалж:www.polit.mn

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

1 цаг 26 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

2 цаг 6 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

13 цаг 10 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

13 цаг 10 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Өчигдөр 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин