Сувилагч нарын мэтгэлцээн боллоо

2015-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ДАЯН

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч нарын дунд “Эмийн зохистой хэрэглээ-Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар, хяналт” сэдэвт мэтгэлцээн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдлаа. Тэргүүн байрыг тусгай тасаг, дэд байрт сэхээн амьдруулах яаралтай тусламжийн тасаг, гутгаар байрыг поликлиникийн тасаг эзэлсэн байна. Эхний гуравт орсон тасгийн сувилагч нарт өргөмжлөл, урамшуулал олгодог. Мэтгэлцээнийг зохион байгуулснаар сувилагч нарын мэдлэг, ур чадвар байнга дээшилж байгаа талаар Сувилахуйн албаны дарга Д.Нямсүрэн ярьж байлаа.

Сүүлийн үед эмнэлгүүдэд эмчлүүлэгчдийн аюулгүй байдал, эмнэлэгт хэвтэж байгаа үйлчлүүлэгчдийн халдвар хамгааллын асуудал өндөр тавигдаж байгаа. Мөн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн боловсрол буюу эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг байдаг. Тиймээс сувилагч нар эрүүл мэндийн боловсрол олгогч байх ёстой гэдэг утгаар нь тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэ мэтгэлцээнийг 2012 оноос уламжлал болгон зохион байгуулж иржээ. 

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин