Ж.Капла нарыг өрөвдсөн биш өрлүүгээ өшиглүүлэв

2015-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монгол Улсад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон “Саусгоби Сэндс”  компанийн экс удирдлагуудад ял оноож саатуулсаны дараахнаас л тэд Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, уучилж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Харин олон нийтийн зүгээс улсад 35 тэрбумын хохирол учруулсан гадаадын иргэдийг үү, газар шороо, эх орныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаярыг уучлах уу гэсэн хүлээлттэй байсан. Гэвч  тэднийг АНУ-ын элчин сайдын яам, Мянганы сорилтын сан, АНУ-ын худалдааны танхимаас өмгөөлж хамгаалсаар  эцэст нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор уучлуулж чадсан юм. Өчигдрийн гаргасан шийдвэрээ өнөөдөр нь өөрчилснөөс өөрцгүй энэ шийдвэрийн дараа Ерөнхийлөгч  өмөөрч хамгаалсанд нь уучлал үзүүлдэг юм бол иргэний нийгмийн байгууллагууд ч Ц.Мөнхбаярын төлөө жагсаж, цуглахаараа нэг болсон хэмээн нийгмээрээ бухимдаж байгаа.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн тухайгаа “УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу” хэмээн жиргэж байв. Мөн улсад учруулсан 35 тэрбумын татварыг “Саусгоби Сэндс” компаниар төлүүлнэ гэдгийг ч Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэж байсан.

Тэгвэл Ерөнхийлөгчийн хайр энэрэлд умбаж ялаас мултарч чадсан Ж.Капла нар эх орондоо очингуутаа л зүсээ хувиргаж, 35 тэрбумыг төлөхгүй хэмээн гэдийлээ. Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргасан байна.

Ерөнхийлөгчийн уучлалыг олон нийт эсэргүүцэж, янз бүрээр л хүлээж авч байгаа. Уучлалын талаар академич, хуульч С.Нарангэрэл “Энэ улсад мөрдөн байцаах, шүүн таслах байгууллага байх хэрэггүй биз. Ганц Ерөнхийлөгч л бүгдийг нь эрх чөлөөтэй болгоод гаргаад байх нь. Бидний хувьд гадны иргэдийг шоронд суулгаад энд удаан хугацаагаар байлгаад байх нь гол биш. Хамгийн гол нь Монгол Улсад учруулсан хохирлыг төлүүлэх ёстой. Гадны иргэдийг  уучилснаар манай улс дэлхий нийтийн өмнө нэр хүндээ барж байна. Учир нь өөрийн шүүх хуультай, өөрийнхөө улс оронд учруулсан хохирлыг төрийн албадлагын механизмаар барагдуулж чадах үнэт зүйлстэй улс биш гэдгээ харууллаа. Ж.Капла нарыг өршөөсөн нь Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан явдал боллоо” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагад хэлсэн байна.

Харин одоо Ж.Капла нар манай улсад учруулсан хохирлоо барагдуулах, манай улсыг зорих гадны хөрөнгө оруулагчид нэмэгдэх эсэхийг харах л үлдлээ. Хэрэв Ж.Капла нар татвараас зайлсхийсэн 35 тэрбумаа төлөхгүй бол Ерөнхийлөгчөөс болж Монгол Улс хохирч үлдэх нь.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2 цаг 44 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

21 цаг 11 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Өчигдөр 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Уржигдар 12 цаг 21 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

2025-08-12