
С.САРУУЛ
Дөрөвхөн настай охин төрсөн эцэг, хойд эхийн гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын 21-нд гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар охиныг хүчирхийлэлд өртөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэгвэл тус байгууллагаас охины үхлийн шалтгааныг эцсийн байдлаар уушигны бяцралт, тархины цус хуралтын улмаас амиа алдсан хэмээн тогтоожээ. Талийгаач охины төрсөн эцэг, хойд эхийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn