Ө.Төгөлдөр: Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл ирэх даваа гаригт дуусна

2015-03-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс тодрууллаа.

-Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусч байгаа. Бүртгэлийн явц ямар байна вэ?  

-Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 9-ний 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгах боломжгүй учраас үлдсэн хугацаандаа амжиж бүртгүүлэхийг элсэгчиддээ сануулж байна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа шалгуулагчдын бүртгэл автоматаар хийгдэж, суудлын хуваарь нь суралцаж буй сургуулиар нь тараагдана. Өнөөдрийн байдлаар 1100 орчим өмнөх оны төгсөгч бүртгүүлсэн байна. Үүн дээр энэ оны 19293 төгсөгч нэмэгдэнэ.

-Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлд бүртгүүлж байгаа элсэгчид юуг анхаарах ёс вэ?

-Бүртгүүлэхдээ ямар нэг алдаа гаргахгүй байх хэрэгтэй. Хувийн мэдээлэлд ямар нэг алдаа гаргасан тохиолдолд бүртгэл дуусахаас өмнө Боловсролын үнэлгээний төвд ирж засуулах боломжтой. Мөн өмнөх оны шалгуулагчид манай төвд гуравдугаар сарын 20-ноос өмнө ирж, монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хуудсаа баталгаажуулна.

-Бүртгүүлж амжаагүй төгсөгчид хаана хандаж бүртгүүлэх вэ?

-Шалгалтад бүртгүүлэхдээ www.eec.mn цахим хаягаар орж бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Боловсролын үнэлгээний төвийн 70119498 утсаар лавлах боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин