
Т.ДАЛАЙ
Цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрсийг баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгажээ. Энэ удаагийн бүртгэлээр 13031 иргэн газар өмчлөхөөр сонгогдсон юм. Тэд хоёрдугаар сарын 11-нээс харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулсан бөгөөд өнгөрсөн бямба гаригт өргөдөл хүлээн авах хугацаа дууссан. Энэ хугацаанд сонгогдсон иргэдийн 79 хувь нь өргөдлөө баталгаажуулсан байна. Тиймээс ийнхүү Нийслэлийн өмчийн харилцааны газраас дахин тав хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Сунгасан хугацаанд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд газар өмчлөх эрх нь хүчингүй болно.
Эх сурвалж:www.polit.mn