Барилга байгууламжын аюулгүй байдал “Хүний төлөө- Зөв тус” сарын аян эхэллээ

2015-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
 
Ц.БАЯР
 
Өнгөрсөн онд барилгын салбарт хөдөлмөр аюулгүй ажиллагааг мөрдөөгүйгээс 65 хүн осолдсон байна. Үүний 26 нь үйлдвэрлэлийн ослоор буюу өндрөөс унаж нас барсан бөгөөд ослын 50 орчим хувийг эзэлж байна. Өндрөөс эд зүйл унасан, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал муу, ажилчдын аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, цахилгаанд цохиулах, түлэгдэх зэргээс болж хөдөлмөрийн чадвараа алдагсад үлдсэн хувийг эзэлж байна. Сарын дараа барилгын салбарт бүтээн байгуулалтын ажил ид өрнөх учраас дээрх ослуудаас урьдчилан сэргийлэх үүднээс МХЕГ, БХБЯ хамтран барилга байгууламжийн аюулгүй байдал “Хүний төлөө- Зөв тус”  сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Барилга, өргөх байгууламж, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, газрын тос зэрэг дэд бүтцийн салбаруудын удирдах ажилтнуудын хариуцлага, сахилга батыг дээшлүүлэх, барилгын чанар аюулгүй байдлыг хангуулах, гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, зорилгоор энэхүү сарын аяныг эхлүүлжээ.
Аяны нээлт “Шангрилла” зочид буудлын барилгын төслийн талбайд болж МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, Б.Эрдэнэбилэгт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун болон холбогдох хяналтын газар, хэлтсийн удирдлага, улсын байцаагчид, “Эм Си Эс проперти” компанийн инженер, техникийн ажилтнууд оролцлоо. Энэ үеэр аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэл, хамгаалах бүс, дуу, доргио, тоос шороо хэмжигч багаж хэрэгслийг танилцууллаа. Одоогоор Монголын барилгын компаниудад хөдөлмөр аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл дутмаг, аюулгүй, эрүүл ахуйн сургалт сурталчилгаа тогтмол явуулаагүйгээс эрсдэл дагуулсаар байгааг аяны нээлтийн үеэр мэдээлсэн. Энэ аяны хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга болоод дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, иргэдийн  дунд аюулгүй ажиллагааны сургалтыг хэд хэдэн удаа зохион байгуулж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх юм байна. “Шангрилла”  төслийн барилгын талбайд энэ үйл ажиллагааг сонгон зохион байгуулж буй нь Монголд хэрэгжиж буй томоохон төслийн нэг. Барилгыг сүүлийн үеийн  технологоор барьж байгаа ажээ. Энэ төсөлд 1500 гаруй хүний  цагийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна. 
 
 “Эм Си Эс проперти”  компанийн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер Ц.Баттогтох: Мэргэжилгүй, дадлагагүй ажилчид олон байгаа нь  эрсдэл үүсгэж байна
 
- Барилгын салбарт эрсдэл үүсээд байгаа гол шалтгаан нь манай барилгын салбар эрчтэй хөгжиж байгаагийн хэрээр  үүнээс улбаалаад боловсон хүчний болоод, уламжлалын тасалдал үүссэн. Нөгөө талаас хэт бизнес хөөж мэргэжлийн удирдлага дутаж, мэргэжилгүй, дадлаггүй ажилчид олноороо орж ирснээс эрсдэл үүсч байна. Олон нийтийн зүгээс барилгын салбарыг их эрсдэл дагуулж буй мэтээр ойлголт байдаг. Мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангагдсан газарт хөдөлмөр аюулгүй  ажиллагааны зөрчил бага байдаг. Зөвлөн туслах үйл ажиллгааг явуулахад мэргэжлийн хяналтын байцаагчид хүрэлцдэггүй. Барилгын 2000 гаруй салбар ажиллаж байна. Зарим компанийн удирдлага манайхаас зөвлөгөө тусламж хүсдэг. Компаниудын хамтын ажиллагаа чухал.       
 
 Аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлана
 
 Сарын аяныг үйлдвэрлэлийн осол гарч буй салбаруудад зохион байгуулах ажээ. Ингэснээр  аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод хяналт, ажлын хариуцлага, сахилга бат дээшилж, болзошгүй осол аваар, эрсдэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм байна. Энэ хугацаанд аюулгүй ажиллах нөхцөл хангагдаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудад зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгнө. Удаа дараа зөрчил гаргасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллаагүй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна. 
 
Эх сурвалж:www.polit.mn
 
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

46 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин