
Т.ДАЛАЙ
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх салбарын бүлэг Архангай аймгийн Өгийнуурт гүний усанд шумбалтын бэлтгэл хийжээ. Энэхүү бэлтгэлийг жилд дөрвөн удаа хийдэг бөгөөд энэ удаа шөнийн гүний шумбалтыг хийснээрээ онцлог байв. Багийн бүрэлдэхүүнд эмч, сэтгэлзүйч гээд мэргэжлийн хүмүүс багтаж усчин аврагчдын эрүүл мэнд, сэтгэлзүй гээд бүх л тал дээр тусалж дэмждэг юм. Тэд урсгал усны гүний шумбалтыг 2014 онд Сэлэнгэ аймагт хийж байжээ.
Эх сурвалж:www.polit.mn