Өврийн сайхан хангай нутгийнхан золголтоо хийлээ

2015-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Их Монгол Улсын нийслэл Хархорум, Улаанцутгалан, Элсэн тасархай гээд Монголын түүх дурсгал, үзэсгэлэнт газрын өлгий Өвөрхангай аймгийнхан өчигдөр буюу модон хонь жилийн хаврын тэргүүний сарын шинийн 9-ний билэгт өдөр Аса циркт золголтоо хийв. Унасан газар угаасан, элгэн саднаа бараадсан нутгийн уугуул, суугуул иргэд, ахмадууд нутгийнхаа удирдлагууд болон тус нутгаас төрөн гарсан төр засгийн эрхэмүүдтэй уулзаж  сэтгэлийн цэнгэл эдэлсэн юм. Хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, ерөөлийн сайхан үгсээр сэтгэлээ баясгасан өврийн сайхан хангай нутгийнхан тэнүүн сайхан хаваржиж байгааг орон нутгийн удирдлагууд дуулгаж байв. Уламжлал болгон зохион байгуулагддаг нутгийн ахан дүүсийн золголт энэ жил өргөн дэлгэр сайхан болж байгаад настан буурлууд ам сайтай байсан юм. Өвөрхангай нутгийнханы золголтыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И.Доржсүрэн, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар нээн үг хэлсэн юм. Тус аймгийн хувьд морин жилийг амжилт бүтээлээр дүүрэн өнөтэй сайхан үджээ. Мал сүрэг нь өмнөх оноос 620 гаруй мянган толгойгоор өсч, 4.1 сая гаруй малтай болсон байна. Мөн улс орны эдийн засаг хямралтай байсан хэдий ч аймгийн эдийн засгийн өсөлт 13 хувьд хүрч, улс, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн хэмээн аймгийн удирдлагууд ярьсан юм. “Ирж буй хөхөгчин хонь жил түүхэн жил бөгөөд Монголчууд бид, тэр дотроо Өвөрхангайчууд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Г.Занабазарын түмэн өлзий гийсний 380 жилийн ойг хамтаараа тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ их ойг ажил бүтээлийн их амжилтаар өрнүүлж, Өндөр гэгээний их үйлсийг хойч үедээ сурталчлан таниулахад чухал дэвшил гаргасан он байх болно” хэмээн Засаг дарга Д.Тогтохсүрэн нутгийнхаа зон олонд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Өвөрхангай нутгийнхны золголтын хүндэтгэлийн индэрт төрийн түшээдээс гадна спортын андартнууд заларчээ. Тухайлбал, Зууны манлай, улсын заан Д.Долгорсүрэн гэргий Х.Пүрэвбадам, Хөдөлмөрийн баатар З.Ойдов нар сууж харагдав.

Өвөрхангай аймаг хамгийн олон төрийн түшээдтэй. Тухайлбал, Улсын Их Хуралд тус аймгийн есөн гишүүн, Засгийн газарт дөрвөн гишүүн байдаг талаар тус нутгаас гарсан төрийн түшээд хэлж байв. Тэдний төлөөлөл болж Их хурлы гишүүн Я.Содбаатар, М.Батчимэг, Д.Зоригт, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарын төрийн түшээд иржээ. Тэд нутгийнхаа зон олонд мэндчилгээ дэвшүүлж, ирж буй модон хонь жилдээ эрүүл энх, ажил хөдөлмөр нь өөдрөг байхын ерөөлийг дэвшүүлсэн юм.    

  

Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Гурван сая дахь иргэний нас чацуутан Өндөр Гэгээний нутгаас төрсөнд билгэшээж байна

-Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа Өвөрхангайчууд сар шинийн дараахан нутаг орныхоо талаар сонин хачин хөөрөлдөж, золгодог уламжлал тогтоод 10 гаруй жил болж байна. Энэ үеэр сум орныхонтойгоо уулзахаас гадна аймгийн удирдлагуудаасаа нутаг орныхоо талаар мэдээлэл авдаг. Өвөрхангай аймгийн хувьд мал сүрэг, хүн ард нь өссөн бол хамгийн бэлэгшээж байгаа зүйл маань гурван сая дахь иргэний чацуутан Өндөр гэгээний маань төрж, өссөн нутгаас төрсөнд бэлэгшээж байна. Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч буй нийт нутгийн олондоо Улаанбаатар хотод суугаа уугуул иргэдийн өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлье.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

Өндөр Гэгээний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

-Өвөрхангай аймагт сүүлийн гурван жил 6.8 тэрбум төгрөгийн долоон хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдсон. Энэ жил зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ирэх тавдугаар сард Өвөрхангай аймгийн сайн малчин эмэгтэйчүүдийн аймгийн зөвлөлгөөнийг зохион байгуулна. Мөн Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ дагуу Унгарт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар болсон. Тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Харин Өндөр Гэгээний даншиг наадмыг долдугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин