“Саусгоби сэндс” буруутай юу?

2015-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Гучин таван тэрбумын татвараас зайлсхийсэн гэх хэргээр буруутгагдаж, Монголын шүүхээс  таван жил 10 сарын хорих ял сонссон “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлалт үзүүлэв. Ингэснээрээ гадаад ертөнцөд энэ нь сайн мессеж болон хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй. Гэвч, иргэний хариуцагчийн хувьд  “Саусгоби сэндс” компанийнхан манай хууль хяналтныхны гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй хэвээр байна.   Учир нь хууль хяналтныхны байгуулсан шинжээчдийн дүгнэлт хуудуудтай, тиймээс ч 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг давж заалдах бололтой.

Тэс өөр асуудлаар эхэлсэн “Саусгоби сэндс”-ийн асуудал яван, явсаар татвараас зайлсхийсэн хэрэг болон хувирсан байдаг.  Чухамдаа бол татварын ямар нэгэн асуудал компани Монголд цөөхөн,  хууль хяналтныхны зүгээс бизнесийнхнийг “айлгах”,  “чангалах” гол арга болчихоод байгаа. Тиймээс эхлээд мөнгө угаасан, авлига өгсөн гэх  тус компанийн асуудал  нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүйгээр барахгүй эцэст нь их хэмжээний татвараас зайлсхийсэн гэх хэрэг үүсгэж, шүүхээр шийдвэрлэсэн нь гадаадын хөрөнгө оруулагчдыг  айлгах мессеж болон хүрсэн юм.

Гэхдээ, “Саусгоби сэндс” одоог хүртэл Монголын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотойгоор “Яагаад” гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Энэ асуултад тэд юу гэж хариулж буйг сонирхуулъя.

Нэгдүгээрт, “Саусгоби сэндс”-ийн хэрэг дээр ажилласан шинжээчдийн дүгнэлт гаргахдаа бусад борлуулалтын орлогыг тайланд дутуу тусгасан байна. Тодруулбал, шинжээчид “Саусгоби сэндс” компанийн 683.2 сая төгрөгийн орлогыг дутуу тайлагнасан гэсэн  үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байгаа юм байна.  Өөрөөр хэлбэл,  371.6 сая төгрөгийг “Саусгоби сэндс “-ийн 2009 оны дөрөвдүгээр улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) тайлангийн "албан татвар ногдох бусад орлого"-д оруулан тайлагнасан байдаг. Үүнийг шинжээчид шалгаж үзээгүй аж. Мөн   311.6 сая төгрөг нь тайлагнасан орлого бөгөөд шинжээчид компаниас гаргасан  тайлбар, нотлох баримтыг үл ойшоожээ.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) худалдан авагчаас авахаар тооцон авлагад бүртгэсэн боловч тайланд орлогоор аваагүй.  Тухайлбал, “Саусгоби сэндс”-ийн байгуулсан нүүрс борлуулах гэрээнүүдэд АМНАТ-ийг худалдан авагч хариуцна гэсэн заалт байхгүй. Гэтэл шинжээчид  компаний авлагыг 19,900,987,300 төгрөг хэмээн тооцжээ. Ийм мөнгөн дүнтэй авлага байхгүй гэдгийг тус компанийнхан нотолж байна. . Шинжээчид шүүх хуралдааны явцад АМНАТ-ийг худалдан авагчаас нэмж авах заалт огт байхгүй болохыг хүлээсэн атлаа дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан өмнөх шинжээчдийн зохиосон хүснэгтийг үндэслэн буруу гаргасан гэж “Саусгоби сэндс” үзэж байгаа юм. . Өөрөөр хэлбэл анхан шатны баримтыг үзэлгүй ийм дүгнэлт гаргасан. АМНАТ-ийг худалдан авагчаас авна гэдэг нь өөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 47.1, Татварын ерөнхий хуулийн 12.1-ийг тус тус зөрчих тул шинжээчдийн дүгнэлт үндэслэлгүй болох нь тодорхой  гэдэг нь эндээс харагдаж байна.

Гуравдугаарт, шинжээчид  311.6 сая төгрөгийн НӨАТ-ыг дутуу тайлагнасан хэмээн үзсэнийг Монголын шүүх үндэслэл болгон авч үзсэн. Гэтэл шинжээчидийн энэ дүгнэлт асуудалтай байсныг доорх тоо, баримт нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  20.8 сая төгрөгийг доллараар бичсэн НӨАТ-ын падааныг худалдагч, худалдан авагч хоёр тал өөр өөр ханш ашиглаж тайлагнасныг шинжээчид үл ойшоон зөрчил гэж үзсэн байдаг.

Мөн 290.8 cая төгрөгийн хувьд шинжээчид хөндлөнгийн мэдээллээр нотлогдсон гэдэг боловч одоог хүртэл нотлох баримтаа үзүүлээгүй нь ямар нэгэн “но”-той дүгнэлт болохыг баталж байна гэж компанийн зүгээс үзэж буй.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын НӨАТ-ын тухай хуулиар акталж устгасан хөрөнгөд мөн мөнгөн хандивт татвар ногдуулдаггүй.  Үүнийг шинжээчид шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Шинжээчдийн дүгнэлтэд дурдсан 34.6 тэрбум төгрөгийн бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн бараа, ажил үйлчилгээ гэдгийг нь хүлэнэ зөвшөөрөхгүй байгаа учир нь,  ашиглах боломжгүй болсноос үүдэн данснаас хасч акталсан үндсэн хөрөнгө - 32.9 тэрбум төгрөг. Үүнд, шатсан экскаватор, ашиглах боломжгүй болсон дугуй, сэлбэг гэх мэт актлагдсан эсхүл шатаж, устаад ашиглах боломжгүй болсон хөрөнгө багтаж байгаа аж. Мөн   орон нутгийн иргэд, байгууллагад өгч тусалж дэмжсэн хандив, тусламжийын мөнгөн дүн нь 1.5 тэрбум төгрөг болж байгаа юм байна. Үүнд, 100 хүүхдийн цэцэрлэг, хилийн боомтын ажиллагсадын амьдрах байр, орон нутагт худаг гаргах гэх мэт сайн санааны тусламж дэмжлэгүүд багтаж байгаа аж.

Тавдугаарт, Саусгоби сэндс ХХК-ийн толгой компаниас санхүүжилт хийсэн 693.9 сая ам.долларын ханшийн зөрүүний алдагдал болох 83.0 тэрбум төгрөгийг НББ-ийн тухай хуулийн 9.1, 9.2 болон 9.3-д “Санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлсэн авлага, өр төлбөрийн үлдэгдэлийг Монголбанкнаас зарласан, тухайн өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.” гэж заасны дагуу санхүүгийн тайландаа тусгасныг хуурамчаар өглөг өсгөсөн гэж шинжээчид илэрхий алдаатай дүгнэлт хийсэн гэж  үзэж байгаа юм байна.  Уг ханшийн зөрүүний алдагдлыг татвар ногдуулах орлогоос хасаагүй нь Монгол Улсын Сангийн яамнаас баталсан “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-д тодорхой тусгасан байхад шинжээчид уг тайланг үл ойшоож дүгнэлт гаргасан нь манай улсад орж ирсэн, цаашид орж ирэх бүх гадаад хөрөнгө оруулагчдыг гэмт хэрэгт холбогдуулахуйц дэндүү хариуцлагагүй, буруу дүгнэлт болж байгаа юм. Мөн толгой компани нь Саусгоби сэндс ХХК-ийн өмнөөс төлсөн цалин, даатгалын төлбөрийг өглөгт бүртгэснийг хуурамчаар өглөг үүсгэсэн гэж буруу дүгнэсэн нь Иргэний хуулийн үүргийн гүйцэтгэлийг гуравдагч этгээдийн өмнөөс хангаж өглөг, авлагын харилцаа үүсдэг бизнесийн энгийн харилцааг үгүйсгэсэн ташаа дүгнэлт болжээ.

Энэ мэтчилэнгээр шинжээчдийн үндэслэлт муутай дүгнэлтүүдийг прокурор, шүүх үндэслэл болгосоныг “Саусгоби сэндс” эсэргүүцэж байгаа бөгөөд, хэрэв монголчууд ийм үндэслэл муутай дүгнэлтээр гадаадын хөрөнгө оруулагчдаа ялласан бол энэ нь Монголын хувьд хамгийн муу сигнал юм. Хэрэв монголчууд алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлдэхийг хүсээгүй бол ядаж л үндэслэл муутай дүгнэлтээ эргээд харчихдаг байх хэрэгтэй. Энэ нь Б.Баабарын хэлсэн шиг улс орныхоо нэр хүндийг авардаггүй юмаа гэхэд ядаж л цайруулсан үйлдэл болох биз.

Ж.НЯМСҮРЭН

Эх сурвалж: economy.news.mn

TH ve

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин