Эрүүл аюулгүй ажлын байраар манлайлагч байгууллагууд тодорлоо

2015-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч” байгууллагууд өнөөдөр шагналаа гардлаа. Өнгөрсөн онд эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдлээс хамгаалах,  урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, санаачлага, туршлагыг нь урамшуулж бусдыгаа манлайлсан есөн байгууллагыг шалгаруулсан юм. Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвөөс дөрөв дэхь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эс Си Ти Эм” барилгын компани дээр хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үзүүлэх сургууль хэлбэрээр зохион байгуулсан нь ихээхэн онцлогтой болсон. Энэ нь туршлага хуваалцах, нэгнээсээ сурч мэдэх ихээхэн ач холбогдолтой гэдгийг байгууллагуудын төлөөлөл хэлж байсан юм. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг “Өнгөрсөн жил үйлдвэрлэлийн осол тодорхой хэмжээгээр буурсан ч барилгын салбарынхан  үр дүн муутай байна. Тиймээс аж ахуй нэгжүүдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах хэрэгтэй. Мөн ажил олгогч ажилчдаа заавал амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг байх ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ажилчдынхаа эрүүл аюулгүй ажиллах нөхцлийн хангах, ажилчдаа эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ сувилгаанд хамруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар санал санаачлага гаргаж, үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулдаг  журмыг энэ онд ч үргэлжлүүлэн дүгнэнэ” гэлээ.

Том аж ахуйн нэгжийн ангилалд барилгын “Эс Си Ти Эм” компани тэргүүлж, уул уурхайн “Болд төмөр Ерөө гол” ХХК, “МАК” ХХК-ийн Нарийн сухайтын уурхай удаах байруудыг эзэллээ. Харин дунд аж ахуй нэгжийн ангилалд уул уурхайн “Терра энержи” ХХК манлайлж, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Дарханы дулааны сүлжээ”ТӨХК-иуд шалгарлаа. Жижиг аж ахуйн нэгжүүдээс “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч” шагналыг Орхон аймгийн тавдугаар цэцэрлэг, Сүхбаатар аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хүртэж 500.000-2.000.000 хүртэлх төгрөгийн  мөнгөн урамшууллаар шагнууллаа. 

“Эс Си Ти Эм” компанийн төслийн менежер С.Даваажаргал “Манай компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилчид, дор бүрнээ анхаарч хичээж ажилладагийн үр дүн өнөөдөр гарлаа. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллах зарчмыг өглөө, өдөр, орой хурал дээр өдөр бүр ярьж, сургалт явуулдаг. Манай багт 80-иад хүн байдаг. Тэдний арав гаруй нь хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер. Манай инженерүүд олон жилийн туршлагатай, чадварлаг учраас осол гэмтэл гарах зүйл байдаггүй”.

“Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн дэд захирал Д.Отгонбаяр “Манай компани 1200 ажилчинтэй. Бидний хамгийн гол зүйл, нэг ёсны нууц  бол сургалт. Мөн нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй маш эвсэг хамт олон бий. Ажилчин бүр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад суусан учраас энэ чиглэлээр тодорхой мэдлэгтэй болсон. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны чиглэлээр хичээж, олон санал санаачлага  гаргаж ажиллаж байгааг үнэлж шилдгээр шалгаруулсан байх”.

Орхон аймгийн тавдугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцсан ажилтан Ш.Эрдэнэсувд “Манай цэцэрлэг ажил эхлэхийн өмнө бүх ажилтандаа хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг. Болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд дадлага хийж байгаа оюутнууд болон түр ажиллаж байгаа хүмүүст ч гэсэн зааварчилгаа өгч сургалт хийдэг. Ингэж ажиллах нь үр дүнтэй гэдгийг өнөөдрийн шагнал харууллаа. Манай хамт олон цаашид улам бүр хичээж ажиллах болно”.

“Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ”-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер Э.Энхзул “Манай байгууллага төвийн бүсийн 11 аймгийн 100 гаруй сумдад цахилгаан эрчим хүчийг түгээдэг. 500 гаруй ажилчинтай. Мөн ажилчдынхаа хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах үүднээс шат дараатай олон арга хэмжээ, сургалт зохион байгуулж байна.Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр нэгдсэн зорилго тавиад хамтран ажиллаж байна”.

Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Ө. Төгсцацрал “Хөдөө орон нутгийн Мэргэжлийн боловсролын сургууль энэ шагналыг авч байгаагүй. Манай байгууллага анх удаа авч байна. Хамгийн гол нь төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлж ажиллах чухал. Суралцагчид, ард түмэн, иргэн бүртэй ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг хүн бүхний тархинд суулгаж өгөхийг эрхэм зорилгоо болгоод ажиллаж байна”

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин