Монгол хээг дэлхийн өвд бүртгүүлнэ

2015-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Монгол гэрийн хана, унь, тооно, хаад хатдын хувцас, үсний гоёл чимэглэл, бүс зэрэгт монгол хээг  урлан буулгадаг уламжлалтай. Харин үндэсний ёс заншил, бэлгэдэл хүндэтгэлийг илэрхийлсэн соёлын өв болох хээ угалзны утга учир, бэлгэдлийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймээс залуу хойч үедээ хээг тайлбарлан таниулах, олон нийтэд сурталчлан амьдрал ахуйд сэргээн хөгжүүлэх зорилгоор өчигдөр Монгол цэргийн музейд “Монгол бэлгэдлээ дээдлэе” үзэсгэлэнг нээлээ. Мөн Монголын хосгүй өв  соёл болсон хээ угалзыг дэлхийн өвд бүртгүүлэх талаар шат дараатай ажил зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байсан. Энэ үеэр “Тусгаар тогтнолын бэлгэдэл бол улсын соёлын өв байдаг. Тиймээс хээ, угалзыг урлагийн төвшинд стандартын дагуу бүтээл болгон олны хүртээл болгож, энэ чиглэлээр бүтээл туурвидаг залуусыг шагнаж урамшуулах хэрэгтэй” гэдгийг Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа хэлсэн. Сүүлийн үед монгол хээний утгыг алдагдуулж янз бүрийн зүйлд хэрэглэх болсон талаар ч зураачид хэлж байлаа. 

Монгол цэргийн музей, “Нобелийн шагналтан” хүүхдийн  номын сан, уран бүтээлчидтэй хамтран зураач М.Ганбатын “Найман тахил” цуврал бүтээл, “Хос арслан”, “Бат-Өлзий” зэрэг нийт 11 уран зураг,  зураач Д.Дашцэрэнгийн “Бурхад биднийг харж байна”, “Хаянхярваа” чулуун цутгуур, М.Мөнхбатын “Бурхан багшийн хөрөг” зэрэг сийлбэрүүдийг ирэх сарын 11 хүртэл олны хүртээл болгож байгаа юм.

“Нобелийн шагналтан” хүүхдийн номын сангийн эрхлэгч С.Батцэцэг “Хүүхдийнхээ оюун санааг эрдэм мэдлэгээр чимэх талаар зохион байгуулж байгаа эхний алхам маань энэ. Одоогийн айлууд бүгд л мөнгөний мод, цэн тогоруу гэх зэргийг хоймортоо залсан байна. Харин хойморт нь авдар байхаа больсон байна. Тиймээс ардынхаа сайхан уламжлалыг сэргээх талаар олон ажил санаачлан хийх болно” гэлээ. Монгол хээ, угалз нь дэвжин дээшлэх, урт наслахыг бэлгэдэн, нар сарны эргэлтээр зөв тойрсон байдаг нь энергийн зөв үелзлийг бий болгодог юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин