Амиа алдсан охинд УИХ-ын эмэгтэй гишүүд эмгэнэл илэрхийллээ

2015-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дөрвөн настай охин төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь эмэгтэй гишүүд эмгэнэл илэрхийлсэн байна. Дэлхий дахинд сая сая эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн улмаас тарчлан зовж байна. Тэдний хамгийн ойр дотно хүмүүс болох нөхөр, найз залуу, өмнөх буюу одоогийн хамтран амьдрагчийн зүгээс хүчирхийлэл үйлдэж, хамт олон, гэр бүл, үр хүүхэд бие махбодь, сэтгэл санааны ноцтой үр дагаврыг амссаар байна. Хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьд явах, ялгаварлан гадуурхалт, айдас, дарамт, хүчирхийлэл, эрүүдэн шүүлтээс ангид, эрх чөлөөтэй амьдралыг зөрчдөг. Дээр дурдсан эрх, эрх чөлөө нь олон улсын хэм хэмжээгээр хамгаалагдсан ч гэр бүлийн хүчирхийлэл нь дэлхий нийтэд тулгамдсан түгээмэл асуудал болсоор байна. Монгол улсад ч энэ гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, аймшигт хэрэг гарсаар байгаа нь энэ асуудалд хойшлуулшгүй арга хэмжээ авах шаардлагатай болсныг анхааруулж байна. УИХ дахь эмэгтэй гишүүд бид охид эмэгтэйчүүд бяцхан үр хүүхдүүдийнхээ төлөө үргэлжийн мөнх цаг, минут, секунд бүр сэтгэл өвдөн шаналан суудаг билээ. Бид эмэгтэйчүүд үр хүүхдүүдийнхээ төлөө тэдгээрийн сайн сайхан гэрэл гэгээтэй амьдралын төлөө бүхий л зүйлээ дайчлан, хийх ажлуудаа хэзээ ч зогсоохгүй ажиллана. Аймшигтай хүчирхийллийн улмаас амь насаа алдсан бяцхан охины өмнөөс маш их харамсаж байна. Бас уйлж байна. Бид нэг бяцхан иргэнээ аймшигтайгаар алдлаа. Гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлье. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

Эх сурвалж.www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин