Богд хааны музейд “Цагаан дарь эх” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2015-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Монголчууд эрт дээр үеэс Цагаан Дарь эхийг шүтэж ирсэн. Шинийн наймны билэгт энэ сайн өдөр  Богд хааны музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагааг зохион байгууллаа. Дарь эхийг шүтэх явдал маш түгээмэл билээ. Үүнийг өнөө үеийг хүртэл бидэнд уламжлагдан ирсэн Дарь эхийн танка зураг, зээгт наамал, цутгамалуудаас харж болох ажээ. Тэдний дундаас Өндөр гэгээн Занабазарын урласан Дарь эхүүд монголд төдийгүй дэлхий дахинд алдартай. Их хүрээнд шинийн наймны өдөр Цагаан дарь эхийг бүтээдэг байсан уламжлал бий.  Уг уламжлалын тухай Д. Дамдинсүрэн Их хүрээний нэртэй урчууд номондоо “Өндөр гэгээн Занабазарын зурсан 45*35 см хавтгай дөрвөлжин буюу үзүүр тохой хэмжээтэй Цагаан дарь эхийн загвар зургаар Их хүрээнд 1924 оныг дуустал сар бүрийн шинийн найманд “Цагаан дарь эхийг” өдөрт нь багтаан зурж бүтээдэг албан ёсны уламжлалтай байсан бөгөөд тэрхүү бүтээлүүдээс манай музейнүүдэд байдаг юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Энэхүү уламжлалыг сэргээн Богд хааны ордон музейд “Цагаан дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагааг ийнхүү эхлүүлжээ. Үзэсгэлэн гуравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ гэж урлаг судлаач Г.Саранболор хэлсэн.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин