Хүүхдийн төлөө газар хүүхдийн төлөө ажиллаж чадаж байна уу

2015-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Энэтхэг улсад насанд хүрсэн хоёр охиныг найз залуу нь бусад залуустай нийлж бүлэглэн хүчирхийлж амийг нь хороосны дараа Энэтхэг улсын залуус муж мужаас тэмцэлд нэгдэж зөвхөн тэр хоёр охин төдийгүй эмэгтэйчүүдийг хамгаалах тогтолцооны төлөө дуу хоолойгоо  нэгтгэн, үүний үр дүнд Энэтхэг улс эмэгтэйчүүдийн бие даасан шүүхтэй болж байсан. Тэгвэл манай улсад хүүхдээ хазсан,заазуурдсан, хүчирхийлсэн хэрэг гарсаар байгаа ч төр засаг, хариуцдаг байгууллага нь тоосон юм алга. Хүүхдээ хазсан эцэг 3.6 жил, хүүхдээ заазуурдсан эцэг таван жилийн ял сонссон байдаг. Үнэндээ мэдэгдэж байгаа нь л энэ болохоос далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа хэчнээн хэрэг байдгийг мэдэхгүй. Дөрвөн настай нялх охин эцэг, хойд эхийнхээ гарт аймшигтайгаар амиа алдсан хэргийн талаар өнөөдөр цахим ертөнцөөр шуугиж, нийтээрээ жигшин зэвүүцэж байна. Талийгаач охин БЗД-ийн эмнэлэгт сэхээнд тав хоноод шархаа даалгүй нас барсан, охины эцэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шинжээчээр ажилладаг нэгэн байсан гэдгийг ч Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа хэлж байна. Үнэндээ талийгаач охины ээжийнх нь найз бүсгүй цахим ертөнцөд энэ хэргийг бичсэнээр олон нийт мэдсэн болохоос Хүүхдийн төлөө газар, цагдаагийн байгууллагынхан нэг ч үг дуугараагүй. Дэлгэгдээгүй байсан бол нуугаад өнгөрөх байсныг ч үгүйсгэхгүй. Хүүхдийн төлөө ажилладаг ганц байгууллага болох Хүүхдийн төлөө газар өнгөрсөн хугацаанд хэр дорвитой ажил хийсэн бол. Үнэндээ тус газрын дарга И.Нарантуяа төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан бяцхан охины талаар ганц ч үг дуугарахгүй байсаар хэвлэлийнхний шахалтаар өнөөдөр л дуугарч байна. Тэгэхээр Хүүхдийн төлөө газар  гэгч том газар чиг үүргийнхээ дагуу хүүхдийн төлөө ажиллаж байна уу, дорвитой тайлан байна уу гэдгийг олон нийт сонирхоод эхэллээ.   

Төрсөн үрээ хөнөөж байгаа хүн  шоронгоос гарч ирээд өөр хэний хүүхдийг яахыг  мэдэхгүй. Ийм хүйтэн цустай хүмүүсийг шоронд хэдэн жил хориод гаргаад байх уу. Хүүхдээ хазсан, заазуурдсан хүмүүс ганц, хоёрхон жилийн дараа эрх чөлөөтэй болно. Тэд дахиад хэрэг хийхгүй гэх баталгаагүй.

Дээрх хэргүүд  эмэгтэйчүүд, хүүхдээ хамгаалах талаар төрөөс бодлого гаргаж ажиллах цаг ирснийг харуулж байна.  Бид газар нутаг, эх орон, мөнгөний  төлөө жагсаж, суулт өлсгөлөн зарлаж бөөлдөг мөртлөө хүний төлөө, хүүхдийн төлөө нэгдэж дуу хоолойгоо илэрхийлж байсан билүү. Эмэгтэйчүүд, хүүхдэд ээлтэй олон сайхан ажил хийж өөрчилнө, эрхийг нь хамгаална гэж амлаад байсан эмэгтэй гишүүд юу хийж байна вэ.

Эх сурвалж: www.polit.mn
 

 

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин