Хүйн ээж нарт хүндэтгэл үзүүлэв

2015-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

 Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин болон түүний үе чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эх баригч нарт  хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр болов. Модон морь жилийн үхэр сарын шинийн 4-ний өдөр буюу аргын тооллын  2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 цаг 27 минутад төрсөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын охин Монгол Улсын гурван сая дахь иргэн болж,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Монголжин нэр хайрласан билээ. Мөн тэр өдөр төрсөн 180 хүүхэд Монголжин охины чацуутан болсон юм.  Энэ өдөр нийслэлд 84, хөдөө орон нутагт 94, хилийн чанадад гурав гээд нийт 181 хүүхэд төрсний 99 нь хүү, 82 нь охин байсан юм.  Мөн хоёр ихэр хүүхэд тав мэндэлсэн нь Монгол Улс улам олуулаа болохын бэлэгдэл болсон. Тиймээс Монгол Улсыг гурван сая болгосон иргэн, түүний чацуутнууд, тэднийг эх барьж авсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд  Эрүүл мэнд, спортын яамнаас баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Уг арга хэмжээнд  Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нар, мөн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, ЭХЭМҮТ-ийн захирал, нийслэлийн амаржих газрын дарга, гурван сая дахь иргэний ойрын чацуутнуудыг эх барьж авсан хүйн ээж нар, 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч мэргэжилтнүүд  оролцсон юм.

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин