
С.САРУУЛ
Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулинд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг жил бүр бүртгэж авдаг. Тэгвэл энэ жилийн хөрөнгө орлогын мэдүүлэг өгөх хугацаа энэ сарын 15-ны өдөр дууссан. Харин заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй өндөр дээд албан тушаалтнууд цөөнгүй байгаа аж. Тиймээс хөрөнгө оруулгын мэдүүлгээ өгөөгүй албан хаагчдын нэрсийг ирэх сарын 1-нд зарлахаар болжээ. Мөн зарим байгууллагыг сонгон албан тушаалтнууд хөрөнгөө үнэн зөв мэдүүлсэн эсэхийг шалгах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn