Өлсгөлөн зарласан иргэдтэй зөвшилцсөний дагуу эмнэлэгт хүргэсэн

2015-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.БАТ-ӨЛЗИЙ

 “Босоо хөх монгол“ ТББ-ын өлсгөлөн зарлагчдыг өчигдөр шөнө албадан тарааж эмнэлэгт хүргээд байгаа билээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

-Өлсгөлөн зарласан иргэдийг ямар шалтгаанаар эмнэлэгт хүргэсэн.  Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж буй “Босоо хөх Монгол” ТББ –ын долоон  гишүүний эрүүл мэндийн байдал доройтож, цаашид хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн гэсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гарсан.  Тиймээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамж гаргаж албадан эмчилгээнд хамруулахаар шийдсэн. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд нийгмийн хэв журам сахиулах аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллага нийтийн хэв журмыг сахиулж хамгаалтад ажилласан. “Босоо хөх монгол” ТББ анх найман иргэн өлсгөлөн зарласнаас нэг иргэний бие муудсан тул эмнэлэгт хүргэгдэж долоон иргэн байхаас биднийг очиход зургаан иргэн байсан. Тус зургаан иргэнд албадан эмчилгээ хийлгэх эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтийг танилцуулахад иргэд ухамсартайгаар хүлээн авч өөрсдөө сайн дураараа эмнэлгийн машинд сууж хүргэгдсэн.

-Цахим хуудсаар цагдаа нарыг хүмүүс рүү дайрч ёс зүйгүй харьцсан гэсэн мэдээлэл цацагдсан.  Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Монгол Улсын иргэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь үндсэн хуулиар баталгаажсан байдаг. Иргэд цагдаа нарын дунд үл ойлголцол гараагүй. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр нэр бүхий хүмүүсийг аваачиж тайлбар мэдүүлэг авсан. Энэ нь жагсаал, өлсгөлөн зарлахыг зохион байгуулсан жагсаал цуглаан хийх журамын тухай хуулинд тодорхой заасан байдаг. Гудамж талбайд өлсгөлөн зарлахыг хөндлөнгөөс зориуд зохион байгуулах нь хүний амь нас эрүүл мэндийг үл хайхарсан хүмүүнлэг бус үйлдэл гэж үзэн хориглоно гэж заасан байдаг. Тухайн өлсгөлөнг зохион байгуулж байсан иргэдийг цагдаагийн хэлтэс дээр аваачиж хуулийг тайлбарлаж анхааруулга өгсөн. Өөрөөр бол иргэд цагдаагийн байгууллага хоёрт үл ойлголцол гараагүй.

-Гэрийг нь цагдаа нар авч явсан уу.  Тухайн өлсгөлөн зарласан иргэд өөрсдөө ачсан  юм уу?

-Цагдаагийн байгууллагаас хураасан зүйл байхгүй. Өлсгөлөн зарлаж буй иргэдийг дэмжигч мөн ТББ-н гишүүд сайн дураараа өлсгөлөн зарлаж байсан иргэдийн гэрийг авч явсан. Бид гэрийг ачиж хүргэх машины тусламж хүссэний үндсэн дээр тусласан. Бид албадаж гэрийг ачаагүй.

-Яагаад заавал шөнө зохион байгуулсан юм бэ. Өдрийн цагаар эмнэлэг рүү хүргэж болоогүй юм уу?

-Энэ тал дээр эмнэлгийн байгууллага эмч нарыг томилох, хэвтэн эмчлүүлэх өрөөг бэлдэх гээд хугацаа алдсан.  Мөн тухайн орчин хотын төв хэсэгт байрлаж байгаа тодорхой замын хөдөлгөөн хязгаарлах байсан учраас аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад нөлөөлж болзошгүй гэж үзсэн.

-Өлсгөлөн одоо зогссон гэж ойлгож болох уу?

-Тухайн эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн шийдэх зүйл. Мэдээж үндсэн хуульд заасны дагуу эрхээ эдлэхэд хэн ч хориглох боломжгүй. Нэмж хэлэхэд энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Нийслэлийн замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулалтад дэмжлэг үзүүлэн ажилласан.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

52 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин