
Т.ДАЛАЙ
Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах 41 иргэнд батламжийг нь гардууллаа. Сонгон шалгаруулалтад 136 иргэн оролцож, 41 тэнцэж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болжээ. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч сертификат олгосон байна. НИТХ-аас нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn