Д.Бааст: Эмнэлгийн ажилтныг урамшуулах тушаал хэрэгжихгүй байна

2015-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Р.ОЮУН

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны магистр, Нийгмийн удирдлагын менежер, дотрын их эмч Д.Баасттай ярилцлаа.

 -Юуны өмнө танай хамт олонд 2014 оны “Нийслэлийн шилдэг эмнэлэг”-ээр шалгарсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Танай сонины бүтээлч хамт олонд шинэ оны мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Манай эмнэлэг 2014 онд нийслэлийн хэмжээнд хоёр дахь удаагаа “Нийслэлийн шилдэг эмнэлгийн байгууллага”-аар шалгарч, 2015 ондоо ихийг бүтээх итгэл зориг дүүрэн ажлаа эхлээд  байна.

-Өнгөрсөн онд хийсэн бүтээлч ажлуудаасаа товч танилцуулахгүй юу? 

-2014 оныг хуучин нэрээр ЭМЯ-наас Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Манай хамт олон бага насны хүүхдүүдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээг өргөтгөж, дүүргийн хэмжээний үзүүлэх сургуулийг амжилттай зохион байгууллаа. Манай сувилахуйн алба ажил мэргэжлийн уралдаанд дүүрэгтээ тэргүүн байрт орсон. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байсан ч бидний хувьд хөрөнгө оруулалтын хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлсэн жил байлаа. Хүүхдийн тасагт СИИГ-Самсунг төслийн хүрээнд  хүүхэд саатуулах, эрчимт эмчилгээний дараах, суурь тусламжийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өрөөнүүдийг шинээр байгуулж, бүрэн тохижуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглон үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангасан.

-Улсын хэмжээнд эмнэлгийн хоол тэжээлийн асуудал тулгамдсан хэвээр байна. Энэ тал дээр танайх хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Халдварын бус архаг өвчнүүдийн үед хийх эмчилгээний цогц менежментийн салшгүй нэг хэсэг нь бидний хэлж заншсанаар хоол эмчилгээ юм. Өвчтөнийг эмчлэх нь зөвхөн эм уулгаж, тариа хийхдээ биш. Тэдний сэтгэлийг засах, биеийн энергийн тэнцвэрийг засах зэрэг эмчилгээний аргын нийлбэр. Тиймээс  үйлчлүүлэгчдийн хоол, шим тэжээлийн  үйлчилгээг чанарын шинэ төвшинд гаргах зорилгоор НЭМГ, Солонгосын WITH ТББ-тай хамтран 2013 оны арванхоёрдугаар сараас гурван жилийн хугацаатай “Эх гал” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд эмнэлгийн гал тогооны барилгын засварын ажлыг иж бүрнээр нь хийж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр тоноглосон.

-Дүүргийн зүгээс нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байна вэ?

-2014 онд эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад дүүргийн ЗДТГ-аас дэмжлэг үзүүлсэн. Дүүрэг, орон нутгийн санхүүжилтээр эмнэлгийн хонгилын хэсгийн бо­хирын шугамыг бүрэн ши­нэчилсэн нь эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг сайжруулахад ач холбогдолтой ажил болсон. Дүүргээс “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд үр дүнтэй, өгөөжтэй төслүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлсэн.  Энэ хөтөлбөрийн хүрээнд манай эмнэлгийн “Хүүхэд-хөгжил-хамгаалал” төсөл шалгарч автомат биохимийн анализатор, хүүхэд, эмэгтэйчүүдийн эхо аппарат, тоног төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн санхүүжилтээр авч иргэддээ үйлчилж байна.

-Өнөөдөр танай эмнэлэгт тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад нөлөөлж байгаа олон хүчин зүйл байгаагаас хамгийн гол нь санхүүжилтийн асуудал. Цалингийн сан хүрэлцээгүйгээс стандартаар байвал зохих эмч, мэргэжилтнийг авч ажиллуулж чадахгүй байна. Хэдийгээр анхан шатны байгууллагаас үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хийж явуулдаг ч тэр хэмжээнд цалингийн санг баталж өгдөггүй. Мөн өвчлөл ихэсч орны ачаалал нэмэгдэхэд хүн хүчний зохицуулалтыг бололцоогоороо хийдэг ч илүү цагийн хөлс бодогддог тул цалингийн сан хүрэлцдэггүй.

Тухайн байгууллагын онцлог, дэд бүтцийн байдал, байршил, орны тоо, өмнөх жилийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн төсвийг баталж байвал зохилтой.

-Танай эмнэлэг цэвэр бохир усны нэгдсэн системд холбогдоогүй гэсэн. Энэ үнэн үү?

-Дэд бүтцийн хувьд эмнэлгийн агаар­жуу­лалтын систем хуу­чир­сан, төвлөрсөн ха­лаалт, цэвэр, бохир усны нэгдсэн системд холбогдоогүй. Манай эм­нэлэг өөрийн биеэ даасан гүний худаг, уурын зуух, усан сан, бохирын цооногийн системийн үйлчилгээ явуулдаг учраас урсгал засвар, тоног төхөөрөмжийн зардлын дийлэнх нь дэд бүтэцдээ зарцуулагддаг онцлогтой учраас санхүүгийн бэрхшээл их гардаг.   

-Энэ онд хэрэг­жүүлэхээр зорьсон ямар ажил байна вэ?

-2015 он манай хамт олны хувьд онцлог үйл явдлаар дүүрэн жил. Энэ онд Хан-Уул дүүрэг үүсч байгуулагдсаны 50, нэгдсэн эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байна. Мөн 2012-2016 онд хэрэгжүүлж байгаа Хан-Уул нэгдсэн эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлж дуусгах, улам эрчимжүүлэх жил юм. Манай хамт олон энэ онд бүтээлч хандлага, бүтээлч үйлсийг өрнүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллана.

-Эрүүл мэндийн сал­барын хэмжээнд тул­гамдсан зарим асуудалд та ямар санал нэмэрлэх бол?

-Эрүүл мэндийн салбарын хэмжээнд шийдвэрлэх олон асуудал бий. Тухайлбал, хүүхдийн эмч нарыг шинээр сургаж бэлтгэх, давтан бэлтгэх асуудлыг  яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Монголын  хүүхэд, өсвөр үеийнхний тоо нэмэгдэж байгаа энэ үед хүүхдийн эмнэлэг, эмч, сувилагчийн асуудал яригдсаар байх болно. 0-5 насны хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, хүүхдийн тасгийн эмчийн хяналт дор эмчлүүлдэг. Тэгвэл сургуулийн насны өсвөр үеийнхэн, шилжилтийн насныхан хурц өвчнөөр өвдөхгүй л бол өрхийн эмнэлэгт төдийлөн ханддаггүй. Тиймээс энэ насныханд зориулсан нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байна. Мөн эрүүл мэндийн салбарын ажилт­нуу­дад үйл­чилгээний бү­тээмжийн урамшуулал ол­гох нэгдсэн журам гар­ган салбарын хэмжээнд мөр­дүүлбэл тусламж үйл­чилгээний чанарт сайн нөлөө үзүүлнэ. ЭМСЯ-наас эмч, эмнэлгийн ажилтныг урамшуулах тушаал шийдвэр гарсан ч төдийлөн хэрэгжихгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хувийн эмзэг мэдээлэлд шүүлтүүртэй хандахыг чухалчлав

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, Сэтгүүл, Сайтын ёс зүйн хорооны 2025 оны хоёрдугаар улирлын хурал зургаадугаар сарын 19-ний өдөр боллоо. 

21 цаг 31 мин
Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

Оросын орчин үеийн автотехник ба үзвэрийн шоу Улаанбаатарт

22 цаг 11 мин
Чөлөөт сэтгүүлчийн хараат бус индэр “Плюма” платформ

Хараат бус сэтгүүл зүй бол нийгмийн толь юм. Өнөөгийн нийгэмд сэтгүүлч хэн нэгнээ

Өчигдөр 06 цаг 00 мин
Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Ерөнхий сайд Г.Занданшатарыг шинэхэн Засгийн газрынхаа бүтцийг УИХ-аар хэлэлцүүлэхт

Өчигдөр 06 цаг 00 мин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Уржигдар 06 цаг 25 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Уржигдар 06 цаг 15 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Уржигдар 06 цаг 10 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Уржигдар 06 цаг 05 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Уржигдар 06 цаг 00 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

2025-06-25