Хэлмэгдэгсдийн хөшөө яг Тяньанминий талбай шиг...

2015-02-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Монголын төр харанхуй шөнөөр сүрийг үзүүлж эх орон газар нутгийнхаа төлөө тэмцэж буй залууст төмөр нүүрээ харууллаа. Харанхуй шөнөөр цэрэг дайны зориулалттай техник авч ирж ард түмнээ айдас хүйдэст автуулж, хүч хэрэглэн өлсгөлөн зарлаж байсан  "Босоо хөх Монгол" ТББ  болон иргэдийг хүчээр тараалаа.  Тусгай хүчний хэдэн зуун цагдаагийн өмнө энгийн иргэд хүчин мөхөсдөж  "Элбэгдоржоо хэлсэн амандаа хүрээч" гэж гуйж орилсноос өөрийг хийж чадсангүй. Биднийг сар шинийн баяраа тэмдэглэж байхад хүйтэн цементэн дээр даарч, өлсөж 300 гаруй цаг хэвтсэн тэднийг төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүд нэг нүдээрээ ч хялайж хараагүй. Харин өчигдрөөс гэр барьж хуурай өлсгөлөн үргэлжлүүлэхээр болсон тэднийг “дээрээс” албадан буулгалаа. Өнөөдөр уул усаа ухуулахгүй, хөндүүлэхгүй гэж өлсгөлөн зарлаж байсан газар юу ч болоогүй юм шиг эл хуль... Хятад оюутнууд Тяньанминий талбай дээр ардчиллыг шаардан жагсаж цуглахад эрх баригчид нь нэг шөнө цэрэг, танк оруулж "цэвэрлээд" маргааш өглөө нь Тяньанминий талбайд юу ч болоогүй, юу ч байгаагүй мэт "цэмцийж" байсан гэдэг. Манай төр засаг, хүчний байгууллагууд ч ялгаагүй тэднийг “цэвэрлэжээ”. Өлсгөлөн зарласан залуусыг  Чингэлтэй дүүргийн эмнэлэгт аваачсан сурагтай байна.БосоохөхМонголбүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “2 Сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэнийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 7 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 13 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин