Хуурай өлсгөлөнг найман хүн эхлүүллээ

2015-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Босоо хөх Монгол бүлгэм, Сэлэнгэ аймгийн иргэд хамтран "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийг өрнүүлэн 12 өдрийн турш өлсгөлөн зарлаад байгаа юм. Тэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн ч хариу ирэхгүй байгаа тул өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байгаа. УИХ-ын чуулганы хаалтын өдөр  Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахыг гишүүд дэмжсэнээр  хуулийн хүрээнд хамгаалагдаж байсан газар нутагт уул уурхай, ашигт малтмалын үйл ажиллагаа хийх эрх нээгдэж байгаа юм Тиймээс өлсгөлөн зарлаж буй иргэдийн найм нь  өнөөдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Энэ талаар Босоо хөх Монгол бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг “Иргэд сар шинийн баяраа хийж байхад бид өлсөөд хэвтэж байлаа. Ерөнхийлөгч үнэхээр л ард түмнийхээ төлөө ажилладаг юм бол бидэнтэй гарч  ирээд уулзчихаж болно. Гэтэл тоосон шинжгүй айл хэсээд баярлаад явж байна. Урд шөнө цагдаагийн албан хаагчид ирж тараахыг оролдлоо. Бас бидний ашиглаж байгаа интернэт, твиттерийг хакердаж гацаалаа. Ингэлээ гээд бид бууж өгөхгүй цаашид тэмцсээр байх болно” гэсэн юм.

Энэ үеэр өлсгөлөн зарласан иргэдийн дунд байсан гэнц эмэгтэй буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн “Ноён уулаа аварья” хөдөлгөөний тэргүүн  О.Цэрэннадмид эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн ч оргож гарч ирснээ хэлсэн юм. Тэрээр “Өдгөө би 60 гаруй настай.Бие муудаж түргэн дуудсан ч өлсгөлөнгөө үргэлжлүүлэхээр ирээд байна. Хуурай өлсгөлөн зарлана гэдэг аюултай. Гэхдээ яахав Ноён уулыг хэдэн хүний амиар ухуулахыг харна. Хэрэв хүний амь эрсдэх юм бол эрх мэдэлтнүүдээр төлүүлэх болно” гэлээ. Тэднийг дэмжиж 100 гаруй мянган хүн гарын үсэг зуржээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 7 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 13 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин