
Б.САНСАР
ОХУ-ын Ар Байгалийн хязгаарын захиргааны дэмжлэгтэйгээр “Чит-Хиагт-Улаанбаатар” автобусны чиглэлийг маргааш нээх ажээ. Эхний автобус Читийн В.Лениний нэрэмжит талбайгаас 15:00 цагт хөдлөх юм байна. Ар Байгалийн хязгаарын захиргаанаас мэдээлэхдээ, энэхүү чиглэл тус хязгаарын иргэдийн хувийн бизнест дэм болж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэжээ.
Эх сурвалж: www.polit.mn