“Хар дөрвөлжин”-гийн бүтээгч төрж, хар арьст жүжигчид “Оскар” гардсан нь

2015-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

1743 оны энэ өдөр Мейер Амшел Ротшильд гэгч Европ дахь санхүү, банкны урьд өмнө үзэгдээгүй хүчирхэг сүлжээг үүсэн байгуулагч  еврей эр хорвоод мэндэлжээ. Тэрээр өнөөгийн Германы Майн дахь Франкфурт хотноо анхны банкаа үүсгэсэн бөгөөд түүний таван хүү үйл ажиллагааг нь тэлж, “хөгшин” тивийн нөлөө бүхий Парис, Лондон, Вена, Неаполь, Майн дахь Франкфурт хот дахь салбараараа дамжуулан тус тивийн санхүүг хянадаг хүчирхэг байгууллагаа үүсгэжээ. Өнөө ч гэсэн Ротшильдийн удам дэлхийн банк, санхүүгийн тогтолцоонд нөлөө бүхий оролцогчид байгаа юм.

1878 оны хоёрдугаар сарын 23-нд өнөөгийн Украины нийслэл Киевийн орчимд дэлхийн хийсвэр уран зургийн шилдэг төлөөлөгчдийн нэг Казимир Малевич төржээ. Оросын эзэнт гүрний харъяат польш гаралтай тэрээр “Хар дөрвөлжин” зургаараа абстракт урлагт цэг тавьсан гэгдэн өнгөрсөн зууны эхээс дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд мөнхөрсөн билээ.

1918 оны мөн өдөр дэлхийн анхны социалист орон ЗХУ-ын шинээр байгуулагдсан зэвсэгт хүчин болох Улаан армийн сайн дурын дайчид тус улсын нийслэл Петроград (одоогийн Санкт-Петербург)-ыг эзлэхээр зэхсэн Германы армийн анги нэгтгэлүүдийг Нарва, Псков хотын орчимд хориглон зогсоож эх орноо харийн түрэмгийллээс хамгаалж чаджээ. Өдгөө энэ өдрийг манай хойд их хөршид эх орноо хамгаалагчдын өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр буюу 1944 оны энэ өдөр ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин нацист Германд урвасан гэж буруутган нэг сая гаруй чеченийн ард түмнийг тэр чигт нь буруутган автономит бүгд найрамдах улсыг нь хүчингүй болгож Сибирьт цөлжээ.

2002 оны хоёрдугаар сарын 23-нд “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын 74 жилийн түүхэнд анх удаа хар арьст жүжигчид шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналыг хүртэв. Тухайн оны шилдэг эрэгтэй жүжигчнээр Дензел Вашингтон, эмэгтэй жүжигчнээр Халли Берри нар шалгарсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин