Өнгөрч буй 7 хоногийн онцлох 8 үйл явдал

2015-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин

ОХУ-ын Төрийн Думын дарга Сергей Нарышкин Монголд айлчиллаа

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Төрийн Думын дарга Сергей Нарышкин өнгөрсөн даваа гаригт буюу хоёрдугаар сарын 16-нд Монголд нэг өдрийн айлчлал хийлээ.

Хакүхо хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, Японы мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг тогтоосон Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олголоо. Хакүхо М.Даваажаргалд Монгол Улсын хөдөлмөрийн баатарын цол тэмдгээ хоёрдугаар сарын 17-нд буюу мягмар гаригт хүлээн авлаа.

Н.Энхбаяр эх орондоо ирлээ

БНСУ-д эмчлүүлж байсан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёрдугаар сарын 18-ны лхагва гаригт эх орондоо хүрэлцэн ирлээ. Тэрээр битүүний өдөр ирсэн даруйдаа Цагаан сарын бөхийн барилдаан үзэж сонирхлоо.

Ц.Элбэгдоржийн  “гайхсан” харц

Цагаан сарын битүүний өдөр Монгол бөхийн өргөөнд Н.Энхбаярыг  орж ирэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гайхаж байгаагаа нуулгүй харцаараа ингэж илэрхийлэв. Түүний гайхсан харц тэр даруйдаа телевизийн дэлгэцнээс хальж, жиргээ, нүүрном /фейсбүүк/-оор дүүрэн түгэв. Мэдээж, яагаад ингэж гайхав гэдгийг хүн болгон өөр өөрийнхөөрөө тайлбарлав.

Ч.Санжаадамба түрүүлэв

Сар шинийн барилдаанд уламжлал ёсоор 256 бөх барилдав. Монгол Улсын аварга, арслан, гарди гээд энэ цагийн олон хүчтэн зодоглосон энэ барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Булган хангайн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.

УИХ-ын чуулган завсарлав, Урт нэртэй хуульд өөрчлөлт орууллаа

Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 18-нд УИХ-ын чуулган завсарлалаа. Намрын чуулганы сүүлчийн өдөр парламент маш их ачаалалтай ажиллаж, олон асуудал хэлэлцэв. Түүн дотор Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлалаа. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тухай Г.Уянга, Л.Цог нарын гаргасан тогтоолын төслийг хүлээж авахгүй гэдэг шийдвэр гаргалаа.

Хонин жилээ угтан авлаа

Хоёрдугаар сарын 19-нд монголчууд билгийн тооллын 17 дугаар жарны хөхөгчин хонин жилээ угтан авлаа. Модон хонин жил зурхайн толинд хавартаа шуурга ихтэй, тариа будаа арвинтай, зуд турхан багатай хэмээн буужээ.

Цасаар шуурч, зам хаав

Сар шинийн өдрүүдэд цаг агаар муудаж, зарим аймгийн нутгаар хүчтэй, цасан шуурга боллоо. Тиймээс Онцгой байдлын Ерөнхий газраас  Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь аймаг руу зорчиход хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд хязгаарлалт тогтоож зам хаалаа.

Эх сурвалж: polit.mn 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин