
Т.ДАЛАЙ
Жанчивдэчинлин хийдээс хаврын тэргүүн сарын шинийн 4-ний билэгт сайн өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт "Ариун номын буян" шашины үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Энэ нь үнэ төлбөргүй болох бөгөөд хүрэлцэн ирсэн хүмүүсийн хонин жилийн заслыг хийдийн лам нар хийх аж. Чин сэтгэлээсээ буяныг үйлдэх, аливаа буяны үйлийг өнгө, мөнгөөр хэмжихгүй байх, үйлдсэн буяндаа үл ачирхах гэсэн зэргийг таниулах зорилгоор энэхүү номын өргөлийг Жанчивдэчинлин хийдээс зохион байгуулж байгаа ажээ.
Эх сурвалж: www.polit.mn