Өвөрхангай аймгийн Улсын сайн малчдад шагнал гардууллаа

2015-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнгөрсөн  амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт  ажиллалаа. Тэрээр нутгаасаа төрсөн Улсын сайн малчдад Засгийн газраас олгосон шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.  Өвөрхангай аймаг өнгөрсөн жил түүхэндээ хамгийн олон буюу 4,1 сая мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд мал сүргийн тоо толгой 625 мянгаар өссөн их амжилтын түүчээ болж зүтгэсэн таван хүн энэ жил “Улсын сайн малчин”-аар тодорсон юм. Засгийн газрын шийдвэрээр “Улсын сайн малчин”-аар тодорсон хүмүүсийн шагналыг энэ жил орон нутагт нь гардуулахаар болсон. Тиймээс  Хөдөлмөрийн сайд Өвөрхангайг зорьж тус аймгаас тодорсон “Улсын сайн малчин”-ы дөрвийнх нь  гэрт зочилж, өргөмжлөл шагналыг нь гардуулсан юм. С.Чинзориг сайдтай хамт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар явсан.

Эхний очсон айл Баян-Өндөр сумын нэгдүгээр багийн малчин Гомбодоржийн Цэрэнпунцагийнх байв. Эднийх сумаасаа 150 гаруй км алс Чилэн отрын бүст өвөлжиж буй аж. Г.Цэрэнпунцагийн хувьд Улсын сайн малчдаас хамгийн залуу нь. Мөн сумаасаа төрж буй тав дахь “Улсын сайн малчин” цолтон болж буй гэнэ. Г.Цэрэнпунцагийнх 2200-гаад малтай, адуу олонтой, хурд сайтай айл. Аймаг сумын наадамд хурдан буяныхаа тоосыг өргөхийн хамт өөрөө ч шаггүй барилдчихдаг энэ залууд Засгийн газрын шагнал Хүндэт өргөмжлөл”, цул мөнгөөр урласан таван хошуу малын дүрс бүхий дурсгалын зүйл гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр мялаахын хамт малчны хөдөлмөрийн 50 хувь гэргийд нь ногддог гэдгээр мөнгөн бүслүүртэй зэс домбоор шагнасныг мөн гардууллаа.

Дараа нь Бүрд сумын малчин Сэрээнэндоржийн Пунцагийнд очсон. Тэдний нутаглаж буй Алагт зуншлага сайхан байсан учраас ийш тийш оторт хол нүүх шаардлага гараагүй гэнэ. Цас бага ч малны амны ус болчихоор юм байгаа хэмээн нутаг орон, өвөлжөө бууцныхаа талаар яриа өрнүүлэх С.Пунцаг сумаасаа төрж буй 11 дэх “Улсын сайн малчин” болж буй юм. Хамгийн сонирхолтой нь С.Чинзориг сайд өмнө нь С.Пунцаг гуайн дүү С.Сандагдоржид “Улсын сайн малчин”-ы шагнал гардуулж байсан гэнэ.

Хөдөлмөрийн сайдын шагнал гардуулсан дараагийн малчин нь Нарийнтээлийн Чимэддоржийн Дэгдорж байлаа. Тэрбээр удам дагасан малчин аймаг, сумын аваргуудын үргэлжлэл бөгөөд түүний эмээ нь Х.Чойбалсангаас мөнгөн бүстэй агар хувин гардаж байсан сонирхолтой түүхийг хүүрнэсэн юм. Улаан хадны өвөлжөөнд эхний төлийн дуу хэдийнэ цангинасан Ч.Дэгддоржийнх дөрвөн төрөл дээр 1800 гаруй мал тоолуулсан гэнэ.

Хайрхандулаан сумын хоёрдугаар багийн малчин Шавдаагийн Дэлгэрдалайн шагналыг гардуулахаар Баянгийн хоолойд буухад айл хотол, ах дүүс нь цуглан угтсан. Тэд нутаг усандаа ажилч малчаараа гайхагддаг хүндтэй хүнд нь “Улсын сайн малчин”-ы шагнал гардуулахаар нутгийн сайд ирж буйд давхар бэлгэшээн ийн олноор цугласан аж. Ш.Дэлгэрдалай 36 жил мал маллаж байгаа гэнэ. Хөдөө аж ахуйн нэгдэл гэж байхад үхэрчин байсан тэрбээр өдгөө мал сүргийнх нь тоо 1000 хол давсан амжилтаар энэ жил “Улсын сайн малчин” цол хүртэж буй юм.

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ийн Өвөрхангайгаас төрсөн таван “Улсын сайн малчин”-ы дөрөвт нь шагналыг нь гардуулж хүндэтгэл илэрхийлэхийн хамт нутгийн олонтой уулзаж Засгийн газраас малчдын талаар баримталж буй бодлогыг танилцуулж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөрт хэрхэн хамрагдах, малчдад зориулсан зээлийн тухай ойлголт өгөхийн хамт малчдын хөдөлмөрийн нөхцөлийг тодорхойлж тэднийг нийгмийн даатгалд бүрэн хамруулах замаар өндөр насны тэтгэвэр авах боломж бололцоог, бүрдүүлэх тал дээр өөрийн санаачлан хийж буй ажлынхаа талаар малчидтай яриа өрнүүллээ.

Эх сурвалж: www.polit.mn

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

4 цаг 37 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

5 цаг 17 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

16 цаг 21 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

16 цаг 21 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Өчигдөр 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин