Д.Ганзориг: Хүнсний бүтээгдэхүүнээ хөргөгчинд хадгалаарай

2015-02-17
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Монгол түмний уламжлалт сар шинийн баяртай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас сэрэмжлүүлэг өглөө. Тухайлбал, осол гэмтлээс болгоомжлох, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, хоол, хүнсээ зөв хэрэглэх, угаарын хийд өртөхөөс сэргийлэх талаар НЭМҮТ-ийн мэргэжилтэн Д.Ганзориг зөвлөж байна.

-НЭМҮТ-өөс сар шинийн баяртай холбоотойгоор ямар заавар өгч байгаа вэ? 

-Эрүүл мэндийн салбараас хүнсний аюулгүй байдалтай холбоотой таван зөвлөмжийг хүргэж байна. Ямар ч тохиолдолд гараа угааж хэвших. Хүний гар нян үржүүлэх хүчин зүйл болдог. Мөн аяга таваг, хоолны халбага, хоол хийх орчинг цэвэр байлгах. Хоёрдугаарт, хүнсийг болсон түүхийгээр нь тусад нь хадгалах. Түүхий хүнсний бүтээгдэхүүн нян үржих таатай орчныг бий болгодог. Энэ хоёр хүнсийг хөргөгчинд хадгалахдаа тусад нь хадгалах хэрэгтэй. Гуравдугаарт, нян нэмэх 70-аас дээш хэмд үхдэг. Тиймээс хүнсээ заавал буцалгах хэрэгтэй. Манайхан баярын үеэр болсон хүнсээ хадгалж, хонуулдаг. Гэтэл ердийн температурт хоолыг хоёр цагаас удаан хадгалах нь нян үржих нөхцлийг бүрдүүлдэг. Тиймээс болсон хүнсээ дахин хэрэглэх бол заавал буцалгаж хэрэглэх ёстой. Дөрөвдүгээрт, түргэн мууддаг хүнсийг заавал хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Тавдугаарт, хүнсээ ил задгай, худалдаа болон гар дээрээс худалдаж авахгүй байх. Мөн бүтээгдэхүүний шошго, хугацааг сайн шалгах хэрэгтэй.

-Болгохгүйгээр иддэг хүнсний бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх ёстой вэ?

-Навчит бүтээгдэхүүнийг болгохгүйгээр хэрэглэдэг. Энэ бүтээгдэхүүн дээр нян үржих нөхцөл нь бага байдаг. Тиймээс угааж цэвэрлээд хэрэглэх боломжтой. Гагцхүү махан бүтээгдэхүүнийг зайлшгүй болгож хэрэглэх ёстой. Махан бүтээгдэхүүний шүүс нь амьд организмийн үлдэгдэл учраас нян үрждэг тул заавал болгож хэрэглээрэй.

-Сар шинийн үеэр нэг хүний өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ нэмэгддэг гэх тооцооллыг гаргасан байсан. Баярын өдрүүдэд хүн өдөрт ямар хэмжээний илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагаас нас биед хүрсэн эрэгтэй хүн өдөрт 2500, эмэгтэй хүн 1800 килкалори авах ёстой гэж зөвлөдөг. Сар шинийн өдрүүдэд өөх тос ихтэй өндөр илчлэгтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайлбал, нэг ширхэг бууз 200, жижиг таваг салат 260, нэг хундага цагаан архи 115 килкалори агуулдаг. Тэгвэл сар шинийн үеэр өдөрт 3-5 айлаар орж нэг айлд гурван бууз нэг таваг салат, гурван хундага цагаан архи уулаа гэж бодоход 4500 гаруй килкалори авч байгаа юм. Гэтэл энэ их илчлэгийг заавал шатаах ёстой. Баярын үеэр энэ их илчлэгийг шатаах нөхцөл бүрддэггүй. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас өдөрт 30 минут алхахыг зөвлөж байна.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 7 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 13 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин