Ноён уулыг хамгаалж буй хөдөлгөөнүүд хоорондоо зөрчилджээ

2015-02-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ц.БАЯР

Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж буй хөдөлгөөний гишүүдийг дэмжиж нэгдэхээр “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” хөдөлгөөнийхөн очжээ.  Гэтэл “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн  “Та нар яв. Энэ газар бидний эзэмшлийн газар гэж тэднийг хөөжээ. Хоёр хөдөлгөөний хооронд багагүй ширүүн  маргаан үүссэн байна. “ Босоо хөх Монгол”-ынхон хэн нэгний захиалгаар энэхүү суулт, өлсөлөнг зарлаж байгаа нь тодорхой боллоо. Байгаль эхээ хамгаалахаар санаа нэгдэхээр ирсэн биднийг эсэргүүцэж зодно гэж айлгаж байна. Тэр ч байтугай энэ хавьд зогсох ч эрхгүй гэж хөөж тууж байна” гэж МБОИЗ-өөс мэдэгдээд байгаа. Энэ талаар тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сүхгэрэлээс зарим зүйлийг тодруулсан юм.

- “Нэг зорилготой хөдөлгөөнүүдийн хооронд ямар зөрчил үүссэн юм бэ?

-Манай байгууллага хэлмэгдэгсдийн хөшөөн дээр хэвлэлийн бага хурал хийх зөвшөөрлөө авсан байсан. Тэнд өнөөдөр өглөө 11 цагт очсон. Гэтэл  “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн биднийг эсэргүүцэж “Танайх энэ талбай дээр үйл ажиллагаа явуулах эрхгүй. Танайхан манай нэрээр шоудах гэж байна. Өлсөж байгаа хүмүүсийн үйлдлийг өөртөө ашиглах гэж байна” хэмээн айлгаж сүрдүүлсэн. Уг нь бид хүч нэмэх гэж очсон. Манайх ялгаагүй урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө “ Ноён” уулыг ухуулахгүй байх талд дээр санаа нэгтэй, нэг юмны төлөө тэмцэж байгаа зорилго нэгтэй гэж очсон. Гэтэл ард түмний талбайг нэг хэсэг нь байгаль орчны төлөө тэмцэж байгаа нэрийдлээр асуудлыг өмчилсөн байдал үүссэн байна.

“Босоо хөх Монгол” бүлгэмийнхэний энэ үйлдэлд та бүхэн ямар дүгнэлт хийж байна вэ?

-  Бид хэвлэлийн хуралд ашиглахаар ашигт малтмалын хайгуул, олборлолт хийх зөвшөөрөлтэй гэвч урт нэртэй хуулиар хоригдсон компаниудын логог явуулын самбарт хэвлүүлж ямар гол мөрөнг бузарлаад байгааг дэлгэн тавьсан. Гэтэл үүнийг эсэргүүцэж тэд боссон. Тэгэхээр  “Босоо хөх Монгол” бүлгэмийнхний байгаль орчны төлөө тэмцэл нь худал болж таарч байна. Ноён уулыг аварцгаая гэж шуугиулж байгаад ар хударгаар нь урт нэртэй хуулийн өөрчлөлтийг хийх гэсэн  далд санаа цаашлаад биднийг талцуулах, хагалган бутаргах зорилго байгааг ил тод харууллаа гэж бид үзэж байна.

-“Ноён” уулыг ухах зөвшөөрөлтэй “Сenterra Gold” компани нь Европын Сэргээн босголт компаниас хөрөнгө орууллаттай гэдэг. Энэхүү хөдөлгөөний зөрчил үүнтэй холбоотой гэж үзэж болох уу?

-  “Ноён” уул Сэргээн босголтын банктай холбоогүй.  Гэхдээ “  Сenterra Gold” бол тус банкнаас санхүүжилттэй. Санхүүжилтээрээ Ноён ууланд алт олборлох гэж байгаа. Харин нэг асуудлаар шуугиулж байгаад нөгөө урт нэртэй хуулийг алга болгох гэсэн тактик байж болох талтай. Учир нь     “Сenterra Gold”  Дорнод аймагт  “Алтантолгой” буюу  /АТО/  гэдэг нэртэй алтны ордтой. Тэрхүү ордыг урт нэртэй хуулийн хамгаалалт саад болж олборлож болохгүй байгаа.Тэгэхээр хөдөлгөөнүүдийг мөргөлдүүлж шуугиан дэгдүүлж байгаад үүний араар цагаан сараар урт нэртэй хуулийг батлуулах санаа  байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд УИХ-ын дарга шөнийн 22:00 цагт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй  “Гацууртын орд”-ыг стратегийн ордод оруулах материалыг гишүүдэд таараалгүйгээр ганцхан хувийг өөрөөсөө гаргаж ирээд батлуулсан. Тэгэхээр энэ байдал давтагдахгүй байх аргагүй гэж бид үзээ үүнээс сэргийлж ард түмэнд уриалга хүргүүлсэн.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

56 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 7 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 13 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин