
Т.ДАЛАЙ
Нийтийн тээврийн автобусуудад хяналтын камер суурилуулж эхэллээ. Уг камерыг автобусны урд шилэн дээр байрлуулсан бөгөөд тухайн автобусны урд талын замыг хянах юм. Тухайлбал автобусны буудал, зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулж байгаа хувийн автомашин болон хууль бусаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих аж. Жолооч нар автобусны буудал дээр удаан зогсох, хүн буулгах, суулгах зэрэг зөрчлүүд ихээр гаргадаг нь нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулдаг байна. Одоогоор 20 орчим автобусанд хяналтын камер суурилуулаад байгаа бөгөөд цаашид бүх автобусанд камер суурилуулахаар төлөвлөсөн аж.
Эх сурвалж:www.polit.mn