
Ус, цаг уурын хүрээлэнгээс малчид, тээвэрчид, ард иргэдэд өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа. Өнөө шөнө нутгийн зүүн өмнөд хэсгээр,18-нд баруун болон төвийн нутгийн хойд, 19-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасч, бага зэргийн цас орно. 5-7 хэм хүйтэн байна.
Эх сурвалж: www.polit.mn