Батлан хамгаалах яамныхан ахмадууддаа хүндэт үзүүллээ

2015-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй батлан хамгаалах салбарын удирдлагууд өнөөдөр сар шинийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалах яам болон түүний харьяа байгууллагад ажиллаж байсан 400 гаруй буурай энэ хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Ц.Цолмон сайд "Эрхэм хүндэт ахмадууд та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгахын ялдамд угтан золгож буй хонь  жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт өөрийн залуу нас, ухамсарт бүх амьдралаа зориулсан та бүхэнтэй уулзан учирч, хамтран ажиллах болсондоо баяртай байна. БХЯ-ны хувьд бол ахмадуудыг сар шинээр хүлээж авах, хөнгөлттэй үнээр амруулах, амралт сувилал, аялал жуулчлалаар явуулах, буцалтгүй тусламж үзүүлэх, урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхуулах зэрэг ажлыг Ахмадын хороогоор дамжуулан гүйцэтгэж ирлээ. Гэхдээ эдгээр ажлын жилүүдэд нь ахмадуудыг нэг бүрчлэн хамруулан оролцуулж хараахан чадахгүй байгаа нь санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй холбоотой.  Энэ хүндрэл бэрхшээл мөнхийн юм биш, улс орон нийгмээрээ энэ бэрхшээлийг даван туулна. Угтаж буй хонь жилдээ салбарын хэмжээнд бүтээн байгуулалт, ололт дүүрэн байхаар төлөвлөж байна. Миний хувьд Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгийг боловсруулаад Ерөнхийлөгчид өргөн барилаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ төслийг УИХ-д өргөн мэдүүлэх байх. Нөгөө талаас ахлагч нараа чадавхижуулах, орон сууцжуулах гээд нийгмийн асуудал дагасан олон асуудал байна.  Өнөөдөр манай салбарын залуус албан хаагчдын орон сууцанд амьдарч байгаад ажлаас чөлөөлөгдөхөөрөө гудамжинд гарах шахам байна. Ийм байж таарахгүй. Үүнийг нь шийдэх учиртай. Энэ талын төлөвлөсөн ажлууд бий" гэсэн юм. Мөн тэрээр "Эх орны төлөө", "Ахмад дайчин" медалиар  бэлтгэл офицер Д.Алтанхуяг, н.Пүрэвжил нарыг шагнаж, ахмадууддаа эрүүл энх байж, батлан хамгаалах салбарынхаа залууст сургаалиа айлдаж, заавар зөвөлгөөг харамгүй өгч байхыг хүсээд дурсгалын зүйл болон гарын бэлгээ гардуулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин