“Боловсон хүчнээ бэлтгэж, тоног төхөөрөмжөө шинэчилнэ”

2015-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Дэлхийн стандарт Монголд

Э.ОРХОН

Стандартчилал, хэмжилзүйн газар өнгөрсөн оны сүүлээр олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл тус салбарынхан өчигдөр удирдах ажилтныхаа зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 21 аймгийн стандартчилал хэмжилзүйн газар, хэлтсийн удирдах ажилтнууд оролцов. Тиймээс ажлаа аваад удаагүй байгаа Шадар сайд У.Хүрэлсүх харъяа байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж, салбарын тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Стандарт бол тусгаар тогтнол юм гэж ойлголоо. Стандарт гэдэг хүний амьдрал, түүний хэм хэмжээ гэж бодож байна. Тиймээс үндэсний хэмжээний чанарын бодлоготой болох шаардлагатай” гэсэн юм. Мөн стандартчилал, хэмжилзүйн салбарын боловсон хүчин, хөдөө орон нутаг дахь санхүүжилт, тоног төхөөрөмж зэрэг асуудлыг хөндөж шийдвэрлэх талд анхаарна гэв. Тус газар өнгөрсөн онд хоёр тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ нь улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байсан мөнгөн дүнгээс 900 гаруй сая төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлт гэдгийг салбарын удирдлагууд онцолж байв. Мөн Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор зэрэг хэд хэдэн аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн барилгыг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Харин эдгээр байрны асуудлыг шийдэхэд хоёр тэрбум төгрөг, хөдөө орон нутгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай  гэдгийг орон нутгийн удирдлагууд дуулгасан юм. 

 

Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр:

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ШИНЭЧЛЭЛ ХЭРЭГТЭЙ 

-Жил бүрийн хоёрдугаар сард Стандартчилал хэмжилзүйн газрын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулдаг. Энэ зөвлөгөөнөөр өнгөрсөн оныхоо хийсэн ажлыг дүгнэж ирэх онд хийх ажлаа тодорхойлдог. Энэ жилийн удирдах ажилтны зөвлөгөөн нэлээд онцлогтой болж байна. Учир нь Засгийн газар шинэчлэгдэж сайд маань шинээр томилогдлоо. Мөн энэ жилийн гол чухал асуудал бол эрх зүйн орчин юм. Европын холбооны төсөл хэрэгжиж эхлээд удаагүй байна. Энэ төсөл эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилттой. Тиймээс эрх зүйн орчныг зайлшгүй шинэчлэх юм.

Боловсон хүчний асуудал мөн чухал. Манай салбарт өнөөдрийн байдлаар 300 гаруй хүн ажиллаж байна. Тиймээс энэ жилд гадны төсөл хөтөлбөрүүдийг ашиглан боловсон хүчнээ бэлдэх, орон нутгийн болон дотоод сургалтуудыг зохион байгуулах асуудалд анхаарал тавина. Үүнээс гадна хэмжил зүйг тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энэ асуудал орон нутагт хоцрогдоод байна. Хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шинэчлэхгүй бол стандартын шаардлагын хэмжээнд төрийн үйлчилгээг үзүүлэхэд хүнд байна. Мөн ажилчдын байр орон сууц зэрэг асуудалд гарц хайна. Төр засгаас энэ асуудалд анхаарал хандуулна гэдгээ Шадар сайд илэрхийллээ гэв.

 

Өвөрхангай аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн дарга Д.Байгалмаа:

600 САЯ ТӨГРӨГӨӨР БАЙРНЫ АСУУДЛАА ШИЙДНЭ  

-Манай аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс төрийн байгууллагадаа ISO 9000 стандартыг хэрэгжүүлсэн байгууллага болсон. Энэ утгаараа стандартыг аймагтаа түлхүү хөгжүүлэх чиглэлд ажиллаж байна. 2015 он “Стандарттай Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжүүлэхээр аймгийнхаа ИТХ-аараа хэлэлцүүлж батлуулсан. Манай аймгийн 4-5 байгууллага олон улсын стандартын лабораторийн итгэмжлэлд хангагдаад ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9000 стандартыг манай хэлтсээс гадна аймгийн Тамгын газар нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Үндэсний стандартын хувьд бүх байгууллага бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ стандартаа барьж ажилладаг.

Манай хэлтсийн барилга 1953 онд ашиглалтад орсон түүхий шар тоосгоор баригдсан байшин. Анх хүн эмнэлгийн зориулалтаар барьж төрөх тасаг ажиллаж байсан газар. Харин мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан ч бололцооныхоо хэрээр засч сэлбээд явж байгаа. Гэхдээ шинэ байртай болох зураг төслөө гаргасан. 600 гаруй сая төгрөгийн санхүүжилт шийдэгдвэл олон улсын стандартад нийцсэн жишиг лаборатори бүхий байшинтай болох юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин