Сар шинээр үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

2015-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд энэ сарын 18–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 19, 20, 21–нд амарч, 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК-ны салбар дэлгүүрүүд энэ сарын 18–нд 09.00 – 22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30 -22.30 цагт ажиллаж, шинийн нэгэн ба 19–нд амарна. Шинийн 2 буюу 20–нд “УИД”, “Номин их дэлгүүр”-үүд амарч, бусад дэлгүүрүүд 12.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Харин энэ сарын 21-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд энэ сарын 18-нд 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 19-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00, шинийн 2 буюу 20-нд 10.00 -22.00 цагт ажиллаж, бөөний төвүүд амарна. 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна. 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд  18-нд 09.00-22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 19-нд 11.00 –23.00 цагийн хооронд ажиллана. 20-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд  18-нд 08.30-22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 19-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 20-нд 10.00-18.00 цаг хүртэл ажиллаж, 21–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет  18-нд 09.00-22.00 цагт ажиллана. 19, 20, 21–нд амраад, 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  18-нд 10.00 - 19.00  цагт  ажиллаж 19–с   эхлэн 26–ныг дуустал  амарна.  27–с эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв  18–нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  19-с эхлэн 23–ныг дуустал амарна. 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд битүүний өдөр буюу 18–нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 19-22-ыг дуустал амраад, 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.    

“Хүчит шонхор” худалдааны төв  18–нд өглөө 07.00 –13.00  цаг  хүртэл  ажиллаж, 19 -25-ныг дуустал амраад, 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  18–нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 19 -23–ныг дуустал  амраад, 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  18-нд 10.00 – 21.00 цагт ажиллаж,  19, 20, 21–нд  амраад, 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин