Ганжуур, Данжуурыг хос бичигт хөрвүүлсэн цорын ганц үндэстэн манай улс болж байна

2015-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Ганжуур, Данжуур их хөлгөн судрууд нь бурхны шашны талаасаа хамгийн дээд номын буян, олон түмэн үйлс хэргээ даатгадаг шүтээн болохоос гадна орчин цагийн үүднээс авч үзвэл бүх төрлийн шинжлэх ухааны ухагдахуунуудыг бүрэн агуулсан цогц нэвтэрхий толь юм. Энэ ч утгаар нь Ганжуур, Данжуурыг ЮНЕСКО-гоос дэлхийн баримтат өвөөр бүртгэсэн байдаг. Бурхан багшийн сургаал ном Ганжуурыг 1300 оны үед Хубилайн гуч хүү Буянт хааны зарлигаар төвд хэл дээр эмхэтгэж байжээ. Харин арванзургадугаар зууны үед Лигдэн хааны зарлигаар төвд хэлнээс монгол бичигт орчуулах ажлыг хийсэн байна. Харин тэрхүү монгол бичигт буулгасан судар нь ганцхан хувь байдаг учраас улсын төв номын санд хадгалагдаж  байдаг аж. Тиймээс ховор номын жагсаалтад орсон Ганжуур, Данжуурыг хүссэн хүн болгон үзэж судлах боломжгүй гэнэ.Тэгвэл бурхан багшийн гайхамшигтай сургаалийг хойч үедээ өвлүүлэн үлдээхээр өдгөө 500 жилийн дараа Ганжуур, Данжуурыг крилл, монгол бичигт хөрвүүлэх ажлыг “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөн эхлүүлсэн. Тус төвийнхөн Ганжуурын 113 боть, Данжуурын 226 боть бусад лам нарын тайлбартай нийлээд 400 ботийг хос бичигт буулгахаар таван жилийн өмнөөс ажлаа эхэлж одоо 90 ботийг нь хэвлүүлээд байгаа юм . Мөн 70 ботийг хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон байна. Тэгвэл 2012 онд Говийн догшин хутагт Данзанравжаагийн ес дэхь дүрээр тодорсон гэгээн өчигдөр “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөнтэй уулзаж, Ганжуур, Данжуурыг хос бичигт хөрвүүлж байгаа ажлын явцтай танилцсан юм. Тэрээр энэ ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаагаа хэлээд “Монголчуудыг ямар хүмүүс байсан гэдгийг  хойч үедээ өвлүүлэн үлдээхээр буян номын ажил хийж байгаа хүмүүсийг нутаг орны лам хуварга, хутагт хувилгаануудыг төлөөлж ирснийхээ хувьд дэмжин ажиллана.  Бурхан багшийн сургаалийг лам хуваргуудаас авахуулаад сүсэгтэн олон хүлээж байгаа. Бид 2000 жилийн тэртээгээс  уламжлагдан ирсэн бурхан багшийн сургаалийн  энэ үед  амьдарч байгаа нь том завшаан. Тиймээс нутаг орны удирдлага, сүсэгтэн олон Ганжуур, Данжуурыг бүтээхэд эд материал болон  сэтгэлээрээ  дэмжихийг уриалж байна. Энэ аугаа зүйлийг бүтээснээр бурхан багшийн үйлс дэлгэрч, маш их өв соёлыг үлдээж байгаа” гэсэн юм. 

Ганжуур, Данжуурын нэвтэрхий толийг хөрвүүлэхэд  Буддын гүн ухаан, Буддын судлал, Төвд хэл судлал, Хэл шинжлэл, Санскрит, Хятад хэл судлал зэрэг мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролтой багийнхан ажиллаж байна.  Бурхан багшийн сургаалийг хөрвүүлснээр манай улс хос бичигт буулгаж байгаа цорын ганц улс үндэстэн болж  байна. Харин “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийнхөн Ганжуур, Данжуурыг 2019 он гэхэд хөрвүүлж дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар тус төвийн захирал О.Цацралттөр “Ганжуур гэдэг бол бурхан багшийн зарлигийн орчуулга бөгөөд Данжуур бол бурхан багшаас хойш үе үеийн эрдэмтдийн ганжуурт хийсэн тайлбар толь юм. Ганжуур, Дан­жуурыг зөвхөн лам нарын хэрэглэдэг эд хэрэг­лэг­дэхүүн  гэж ойлгож байсан нь өрөөсгөл байлаа. 400 боть номыг крилл, монгол бичигт буул­гаснаар өөрсдийн хэрэглэж байсан босоо монгол бичиг крилл монгол бичигтээ бурхан багшийн зарлиг сургаал буюу  дорнын нэвтэрхий толийг хос бичигт буул­гасан цорын ганц үндэстэн болж байгаа юм” гэсэн юм. Ганжуур, Данжуурыг бүтээхэд нийт 12.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд одоогоор 3.2 тэрбум төгрөг зарцуулаад байгаа юм. Энэхүү 400 ботийг бүтээхэд 42 хүн ажиллаж байгаа гэнэ. Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд санүүжээгүй зөвхөн ард түмний хандиваар бүтэж байгаа аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин