Монголчууд хос бичигтэн болно

2015-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аливаа улсын хэл нь тухайн үндэстний оршин тогтнох дархлааг хадгалдаг гол үнэт зүйл. Тиймээс улс үндэстэн хэлээ хуулиар баталгаажуулан эзэмших, хэрэглэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх шаардлагатай. Хэлний хэм хэмжээ, дүрэм, журмыг хуульчлан тогтоож байж л зөв хэрэглээ үүсдэг жишиг олон оронд бий.

Тиймээс М.Батчимэг тэргүүтэй УИХ-ын зургаан гишүүн Монгол хэлний тухай хуулийн төслийг санаачилсан. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон байнгын хорооны хуралдаанаар гишүүд олон янзын байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нар уйгаржин бичгийг дэмжихгүй гэсэн бол хуулийн төсөл санаач­лаг­чид болон зарим гишүүд монголчууд хос би­чигтэй байх зайлшгүй шаард­лагатай гэж үзэж байв.

Дэлхийн хүн ам 6000 хэлээр ярилцдаг ч мэдээллийн орон зайд 100 хүрэхгүй хэлийг ашигладаг байна. Гэвч ойрын 50 жилд 6000 хэлний 50 хувь нь устах аюул тулгараад байгаа гэх баримтыг ЮНЕСКО гаргажээ.

Орчин цагийн монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёо, зөв бичих дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох, баталж мөрдүүлэх, хэвшүүлэх, их, дээд сургууль, дунд сургуулийн хичээлийн программд монгол хэл, монгол бичгийн хичээлийг англи хэлний хичээлээс дутуугүй цагаар оруулдаг болгох зэрэг тодорхой асуудлуудыг монгол хэлний эрдэмтэн, мэргэжилтнүүд санал болгожээ. Тиймээс ч Монгол хэлний тухай хуулийг яаравчлан гаргах шаардлагатай гэж үзсэн.

Хэдийгээр энэ хуулийг хэрэгтэй, хэрэггүй гэж талцаж байгаа ч босоо монгол бичгийг ямар ч нөхцөлд орхиж болохгүй гэдэг дээр хүн бүрийн санал нийлж байгаа юм. Босоо бичгийг уйгараас ч, арабаас ч авсан бай хамаагүй Монголын олон зууны оюуны соёлыг хадгалж ирсэн түүхтэйг бүгд хүлээн зөвшөөрнө.

Даяаршлын өнөө үед мессежний, цахим орчны англи хэл, латин үсгийн довтолгоонд монголчууд өв соёлоо бүтнээр нь хадгалж, үр хойчдоо үлдэхийн тулд ядахнаа босоо монгол бичгээ сэргээх дахин нэг давалгаа үүсгэхэд буруудахгүй. Энэ давалгааг 1940-1950 он, 1990-ээд оны үед хийсэн шиг зүтгүүлж болохгүйг бид мэдэх туршлагатай болсон.

Бүх нийтээрээ уйгаржин бичиг рүү шилжиж, төрийн ажил хос бичгээр явагдана гэдэг дээр гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ урдчилсан бэлтгэл, сургалтгүйгээр шууд босоо бичигтнүүд болох боломжгүй нь ойлгомжтой.

 

Монгол хэлний тухай хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэхээр болж байна. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийнх байхаар боллоо.

 

Үүний тулд үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ крил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж Монгол хэлний тухай хуулийн төсөлд заасан. Ингэснээр 2025 он хүртэл бүх нийтээрээ монгол бичиг, кирилл бичгээ сайтар эзэмших 10 жилийн хугацаа байгаа юм.

Төрийн өмнө тангараг өргөн үүрэг хариуцлага хүлээж буй төрийн албаныхан энэ үүргээ ухамсарлаж одооноос ирээдүйн ажилдаа бэлдэн, босоо монгол бичигт суралцах шаардлага гарлаа.

Мөн дунд сургуулийн сурагчид зургадугаар ангиасаа эхлэн төгстөлөө монгол бичгээ заалгана. Монгол бичгийн галигт монгол сэтгэлгээ шингэсэн байдгаараа онцлогтой. Тиймээс орчин үеийн хүүхдүүд босоо монгол бичгээрээ дамжуулан монгол соёл, уламжлалаа хадгалж үлдэх юм. Энэ хуулинд монгол бичиг сурах нь монгол хүн бүрийн үүрэг гэдгийг тусгаж, сурах хугацааг нь зааж өгснөөр үр дүнд хүрнэ гэж байв.

Бидний одоогийн хэрэглэж буй Төрийн хэлний хуулиас ялгарах онцлог нь хаяг, газар усны нэртэй хамаатай заалтууд, хэлний хэм хэмжээг нэг “гараар” хийх зэргийг цэгцэлж өгсөнд байгаа юм. Хэдий өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хямралаас гарах нь эн тэргүүний асуудал ч эртнээс хөтөлгөө морьтой явж ирсэн монголчууд ирээдүйд хос хэлтэй болоход энэ хуулийн ач холбогдол оршиж байна.

Мэргэжлийн эрдэмтдийн оролцоотой ажлын хэсэг энэхүү хуулийн төслөө 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Монгол хэлний тухай хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэхээр болж байна. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийнх байхаар боллоо. Монгол хэлний тухай хууль энэ оны долдугаар сараас хэрэгжиж эхлэнэ. Ийнхүү монголчууд хос бичигтэн боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

4 цаг 39 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

5 цаг 19 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

16 цаг 23 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

16 цаг 23 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Өчигдөр 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Өчигдөр 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Өчигдөр 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Өчигдөр 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Өчигдөр 06 цаг 00 мин