
С.САРУУЛ
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд өглөөний 08:00 цагаас орой 22:30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4-ний өдөр ердийн амралтын өдрийн хуваариар өглөөний 08:00 цагаас орой 22:30 цаг хүртэл ажиллах юм байна. Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын арван чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, троллейбус,туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус бүгд 757 тээврийн хэрэгсэл ажиллана.
Харин хотын захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микроавтобусаар захиалгат
үйлчилгээг 19-21-нийг дуустал зохион байгуулах гэнэ.
Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.
Эх сурвалж: www.polit.mn


