Н.Батноров:Тавгийн идээг нар жаргахаас өмнө засдаг

2015-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Хонь жил гарахад цөөхөн хоног үлдлээ. Цагаан сар нь монголчууд бидний уламжлалт баяр. Эзэн Чингис хааны үеэс улбаатай энэ баяраар ахмад настнаа хүндэлж, тохой түшин золгодог. Мөн ирэх жилдээ элбэг дэлбэг байхыг бэлгэдэж, тавгийн идээ засдаг уламжлал бий. Тиймээс идээг хэрхэн засах тухай “Гэсэр нэгүн” хийдийн лам Н.Батноров ийн зөвлөж байна.

-Цагаан сарын тавгийн идээг хэрхэн засах ёстой вэ?

-Цагаан сарын ёс зан­шил битүүний өдрөөс эхэл­дэг. Битүүний өглөө ургах нарнаас гэрийн эзэгтэй наран мандах зүгт цайныхаа дээжийг өргөж, ирэх жилийн буян хишгээ алтан наранд даатгадаг. Харин тавгийн идээг нар жаргахаас өмнө засдаг уламжлал бий. Учир нь харуй бүрийд муу бүхэн биеллээ олж босдог учир үүнээс урь­таж, танан цагаан, сүү шиг сэтгэлийг бэлгэдэж, цагаан идээгээр чимэглэх учиртай.

-Одоо хүмүүс хамаагүй чи­хэр, амттанаар чимэглэх юм?

-Цагаан сар гэдэг утгаараа цагаан бүхнийг хүний сэтгэлтэй зүйрлэн баярлах ёстой. Айлд золгуут хийхдээ эх­лээд цагаалга амсдаг уламжлалтай. Тиймээс тавгийн идээний хамгийн чухал, бэлгэдэл нь ааруул, хурууд, өрөм юм шүү.

-Тавгийн идээг сондгой үеэр засдаг. Залуу гэр бүл хэдэн үе засах учиртай вэ?

-Шинийн идээг их идээ, бага идээ гэж ялгадаг. Их идээг цар та­вагт засдаг бол бага идээг бурхны урд залж болдог. Харин ахмад буур­лууд есөн үеэр засдаг бол тэдний үр хүүхдүүд доошлоод тав, гурван дав­ха­раар засдаг юм. Хэрэв аав, ээж нь энх тунх амь­дарч байвал шинийн идээ нь тэднийхээс олон үе байхыг цээрлэдэг. Битүүний өдөр үр хүүхэд нь өтгөс буурлындаа очиж битүүлэх ёсыг гүй­цэт­гэдэг. Гэрийн эзэн эх­лээд ууцандаа хүрч, хөн­дөх ёстой. Түүний дараа насны эрэмбээр эрэгтэй хүмүүс эхэлж идээ ца­гаанд хүрдэг. Энэ өдөр цээрлэх зан үйлийг хэлж өгье. 

Битүүний өдөр цээрлэх зан үйл

1 Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлчийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Мөн айлд хоновол сүнс төөрнө гэж үздэг. Гэрийн эзэн гэртээ байх нь гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг.

2 Битүүний өдөр нохой зодохыг цээрлэдэг. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг. Харин цадтал нь хоолло.

3 Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл яр шарханд баригдана.

4 Гэр орон харанхуй байх, хувцсаа гадаа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэж, чөтгөр хорлоно хэмээн үздэг.

5 Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Энэ нь ирж буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэх учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.

6 Гэртээ хэрүүл хийх, өндөр дуугаар орилохыг цээрлэдэг. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин