Б.Оюунчимэг: Гоо сайхны бүтээгдэхүүнийг удаан хэрэглэх тусам бактери үрждэг

2015-02-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.БЭРЦЭЦЭГ

МХЕГ-ын дэргэдэх Үндэсний лавлагаа лабораторийн гоо сайхны лаборатори нь нийт 35 нэр төрлийн бүтээгдэхүүнд 41 үзүүлэлтээр шинжилгээ хийдэг аж. Тиймээс тус лабораторийн Гоо сайхны лабораторийн шинжээч  Б.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж байна. Манайхан гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа  хугацааг нь хэр шалгаж авдаг юм бол. Ер нь Монголд хугацаа нь дууссан, хадгалалтын шаардлага  хангаагүй  бүтээгдэхүүн хэр орж ирдэг вэ?

-Манай улсын зарим лангуун дээр хугацаа нь дууссан болон хадгалалтын горим алдагдсан бараа бүтээгдэхүүн ажиглагдах болсон. Манай иргэд хүнсний бүтээгдэхүүн авахдаа хугацааг нь хардаг болохоос гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа тэр бүр хугацааг нь хардаггүй. Олон улсын судалгаанаас харахад дөрвөн эмэгтэй тутмын нэг нь гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг хардаг гэсэн мэдээлэл бий. Гэтэл хугацаа нь дуусаад удаж байгаа бүтээгдэхүүн аюултай юм. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хэрэглэнэ төдий чинээ бактери үржих боломжийг ихэсгэдэг.

-Тэгвэл хүүхдийн хэрэглэдэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хэр хангаж байна. Бид хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг хамгийн аюулгүй, байгалийн гаралтай гэж боддог шүү дээ?

-Сүүлийн үед хүүхдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн Монголд ихээр орж ирж байгаа бөгөөд уруулын будаг хумсны будаг  түгээмэл байна. Гэтэл уруулын будаг хумсны будаг нь хортой нэгдлийг агуулдаг учраас хил гаалиар орж ирж байгаа хүүхдийн гоо сайхны бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байна. Тухайлбал, толуол нь хумсны будаг болон үсний будганд агуулагддаг бөгөөд наалдамхай чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгддэг. Толуол нь нөхөн үржихүйн хөгжилд муугаар нөлөөлдөг төдийгүй элэг бөөрөнд гэмтэл учруулдаг. Дээр нь нэмж хэлэхэд, уруулын будганд хар тугалга агуулагддаг бөгөөд энэ нь хорт хавдар үүсгэдэг.

-Гоо сайхны бүтээгдэхүүнийг ямар тохиолдолд “Аюултай” гэж үздэг  юм бэ. Гадны нөлөө байдаг уу?

-Гоо сайхны бүтээг­дэхүүн нь гадны нөлөө, буруу хадгалалт,  тээ­вэр­лэлтээс болж аюултай бол­дог. Тухайл­бал, био­логийн халдвар авснаас болоод гоо сайхны бү­тээгдэхүүн аюултай болох боломжтой. Бактер, би­чил биетэн, хөгц мөөгөнцөр гэх мэт. Мөн физик шинж чанартай гадны биетүүдээс болж, аюултай болох нь бий. Тоос, шороо, бохир орчин, төмрийн үлдэгдэл, гадны хатуу биетүүд гэх мэт. Түүнчлэн тухайн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагдаж буй хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үед аюултайд тооцогдоно. Хугацаа нь дууссан болон гоо сайхны бүтээгдэхүүнийхээ сонголтыг буруу хийснээс болж, сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

Гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглах хугацаа:

• Сормуусны будаг: 3 – 6 сар

• Пүдр: 12 – 18 сар

• Уруулын будаг: 18 сар

• Нүүрний крем: 6 сар

• Нүдний тень: 12 сар

• Нүдний контор: 3 – 6 сар

• Шампунь: 24 сар

• Биеийн тос: 24 сар

• Уруул өнгөлөгч: 18-24 сар

• Хумсны будаг: 1 жил

• Үнэртэй ус: 2-5 жил

ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА ДАХЬ ХАМГИЙН ХОРТОЙ, ХАВДАР ҮҮСГЭГЧ  НЭГДЛҮҮД

Мөнгөн ус

 

Нүдний будаг, сормуусны будаг зэрэг бүтээгдэхүүнүүдэд байдаг бөгөөд арьсаар хүний биед дамжин мэдрэлийн гэмтэл, арьс загатнах гэх мэт хор хөнөөл хүний биед учруулдаг. Мөн тархины хөгжлийг сулруулж харшил үүсгэдэг.  Бүх төрлийн гоо сайхны тос тосон бүтээгдэхүүнд арьс цайруулах зорилгоор хийдэг.

 

Syntheticcolors.FD&C color ба пигмент

Хүнд металлын давсууд агуулдаг химийн гаралтай будагнууд. Арьсанд хуримтлагдаж цочрол өгнө. Амьтанд хийгдсэн судалгаануудаар бараг бүгд хавдар үүсгэдэг нь тогтоогдсон.

Эдгээр синтетик өнгөнүүдийг газрын тос, нүүрсний давирхайнаас гаргаж авдаг бөгөөд арьсны цочрол мөн хорт хавдар үүсгэдэг.

 

Диэтаноламин DEA

Диэтаноламин DEA нь шампунь, банны болон сахлын хөөс зэрэг бүтээгдэхүүнүүдэд хөөс үүсгэгч нэгдлүүд болдог бөгөөд нүд арьсийг цочроож, арьсны үрэвсэл үүсгэнэ. Арьсаар шимэгдэж эд эрхтнүүдэд шимэгдэж хорт хавдар үүсгэдэг.

Диэтаноламин DEA нь гармон устгагч бөгөөд хүний ургийн тархины хөгжилд шаардлагатай холинийг үгүй хийдэг.

 

Нарнаас хамгаалах химийн бодисууд

 

Avobenzone, ethoxycinnamate PABA чөлөөт радикал үүсгэгчид, ДНХ-г гэмтээж хавдар үүсгэх магадлалтай. Байгаль орчны хамгаалалтын багийнхан үзэхдээ нарны хамгаалалттай тосонд 40% А витамин агуулагддаг бөгөөд энэхүү витамин нь нартай урвалд орохоороо хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ. Энэхүү судалгааг хулгана дээр хийж үзсэн байна. Нарнаас хамгаалалттай тос хэдийгээр өөрийн үүргээ биелүүлж байгаа ч бас хорт хавдар үүсгэдэг

Фталат

Маш олон төрлийн бүтээгдэхүүнд хуванцар материалыг зөөлрүүлэх зорилгоор оролцдог.

Ихэнх гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог ч бичигдээгүй байдаг.

Гоо сайхны бүтээгдэхүүнд байдаг гол фталатууд нь  диэтил болон диметил фталатууд байдаг. Диэтил фталат нь льюсон болон үнэртэй усны найрлагад ордог. Диметил фталат нь үсний спрэйнд тус тус агуулагддаг.

Элэг, бөөрийг гэмтээж ургийн гажиг, эр бэлгийн эсийн тоог бууруулах, хөхний хорт хавдар үүсгэх, охидод хөхний хөгжлийг эрт эхлүүлнэ.

 

Триклосан

Химийн гаралтай бактерийн эсрэг бэлдмэл. Пестицидийн бүлэгт ордог. Байгаль экологи болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтөй. Судалгаанаас харахад олон төрлийн антибиотикт тэсвэртэй нь нотлогдсон. Хавдар үүсгэдэг байх магадлалтай хлорофенолт нэгдэлтэй. Триклосан нь шүдний оо, хөлс дарагч, бактерийн эсрэг саван зэрэгт оролцдог.

 

Формальдегид

 

Формальдегид нь саван, хумсны будаг, нүдний будаг, шампунь, гар болон нүүрний тос зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдэд хадгалалтыг уртасгах болон бактери үржихээс                                                урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэгддэг. Европын холбоо нь гоо сайхны бүтээгдэхүүндээ формальдегидийг ашиглахыг хориглосон.

Формальдегид нь нүдний үрэвсэл, дархлааны системийн гэмтэл, астма, нүдний хорт хавдар үүсгэдэг.

 

Бензол пероксид

 

Батганы эсрэг бүтээгдэхүүнд агуулагддаг. Эсийн ДНХ-г гэмтээж, хавдар үүсгэх магадлалтай. Нүд, арьсийг цочрооно.

 

Sodium Laurel Sulfate (SLS)

 

Машин угаах шингэн, моторын тос цэвэрлэгч, хөөсөрдөг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн 90% -ийн найрлагад ордог.

Уушиг, нүд гэмтэх, сэтгэл гутрал, суулгалт, арьсны гэмтэл үүсгэнэ.

 

Толуол

Газрын тос болон нүүрсний давирхайнаас гаргаж авсан. Энэ нь нүүрний будгийг арилгах хүчтэй уусгагч юм.

Толуол нь хумсны будаг болон үсний будганд агуулагддаг бөгөөд наалдамхай чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгддэг.

Толуол нь нөхөн үржихүйн хөгжилд муугаар нөлөөлдөг төдийгүй элэг бөөрний гэмтэл учруулдаг.

 

Coal tar Нүүрсний давирхай

Нүүрсний давирхай нь арьсийг зөөлрүүлэх болон гоо сайхны бүтээгдэхүүнд өнгө өгөх зорилгоор ашиглагддаг.

Нүүрсний давирхай нь хорт хавдар үүсгэдэг. Европын холбооноос хориглосон боловч маш олон оронд хэрэглэгдэж байгаа.

 

Парабен

Хадгалалтыг удаашруулах болон бактери, нян, хөгц, мөөгөнцөр бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  гоо сайхны бүтээгдэхүүнд оролцдог. Ихэнхдээ шошгонд бичигддэггүй.

Хөлс дарагч, нүүрний будаг, биеийн шингэн саван, шампунь, нүүр цэвэрлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг. Энэхүү химийн бодис нь арьсанд шингэж хөхний хорт хавдар үүсгэдэг. Эрэгтэйчүүдийг үргүй болгодог.

 

talc

Тальк нь чийгийг шингээх зорилгоор хэрэглэгддэг бөгөөд нүдний будаг, хүүхдийн хуурай цацлага болон саванд агуулагддаг. Тальк нь шууд өндгөвчний хорт хавдар үүсгэдэг. Мөн уушигны хорт хавдар үүсгэдэг.

 

1,4-диоксан

1.4 диоксан нь шампунь, биеийн шингэн саван гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнд  агуулагддаг бөгөөд амьтанд хорт хавдар үүсэх гол шалтгаан болдог төдийгүй хүний биед хорт хавдар үүсгэх өндөр магадлалтай.

 

Хар тугалга

 

Уруулын будаг болон үсний будган агуулагддаг бөгөөд хорт хавдар үүсгэдэг. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин