Иргэний хөдөлгөөнүүд өлсгөлөн зарлаж эхэллээ

2015-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“Ёроолгүй нүх руу чулуу шидсэн юм шиг...”

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эсэргүүцсэн, Ноён уулыг хамгаалалтад авахыг шаардсан иргэний хөдөлгөөнүүд яг одооноос тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдлээ. “Босоо хөх Монгол” бүлгэм, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийнхөн уржигдараас Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд суулт зарласан юм. Гэвч тэдний дуу хоолой зохих хүмүүстээ хүрэхгүй байгаагаас нойтон өлсгөлөн зарлаж байгаа нь энэ аж.

Тэдний зорилго Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийг цуцалж, Ноён уулыг стратегийн ордоос гаргах. “Урт нэртэй хууль бол ард түмний захиалгаар батлагдсан. Газар нутгаа бүрэн бүтнээр нь хойч үедээ үлдээх хүсэлтэй ард түмний захиалгыг төрийн толгойд суугаа хэдхэн хүн ашиг сонирхлоороо өөрчилж болохгүй. Хэрэв энэ хуульд нэмэлт өөрчлөлт орчихвол 300 лиценз сэргэхэд бэлэн байна” гэж “Босоо хөх Монгол” бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг ярилаа. 

Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл зөвхөн хоёр өдрийн өмнөөс эхлээгүй. Тэд Урт нэртэй хууль батлагдсан үеэс олон нийтийн анхааралд оруулж хэрэгжилтийг шаардаж ирсэн. Гэвч Засгийн газар хуулийн хэрэгжилтийг хангаагүй хэрнээ УИХ-ын гишүүд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаачилсан нь гурван шатны шүүхийн шийдвэр одоо хүртэл биелэлээ олоогүй байгаагийн илрэл юм. Түүгээр ч барахгүй хэдэн зуун лиценз сэргэж байгаль орчин сүйдэж, олон мянган гол мөрөн ширгэх аюултай байгаа тооцоо судалгаа бий. Улс төрчид үүнийг Монгол Улсын эдийн засгийг сайжруулах алхам гэж үзэж буйг иргэний хөдөлгөөнүүд төдийгүй Монголын ард түмэн эсэргүүцэх болсон. Ноён уулын тухайд ч тэр. Эдийн засгийн хямралыг даван туулах томоохон алхам энэ гэж Ноён уулыг стратегийн ордод оруулаад буй. Эдгээрийг эсэргүүцсэн байгаль орчны төлөөх хөдөлгөөнүүд өнгөрсөн намраас төр засгийн удирдлагууд, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулсан. “Гэвч ероолгүй нүх рүү чулуу шиддэгтэй адилхан бидний өгсөн хэдэн арван шаардлагад нэг нь хариу өгөхгүй байна. Ард түмнээ яагаад сондоггүй тэр вэ” хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид хэлж байв.

Ноён уулын аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж болно гэв

Ноён уул бол Монгол төдийгүй дэлхийн төвшний түүх, соёлын үнэт олдворуудтай. Тиймээс ухаж төнхөхгүйгээр аялал жуулчлалын чиглэлээр ашиглах саналыг тэмцэгчид онцолж байна. Тэд Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн бөгөөд тэмцлийг эцэслэн шийдвэрлэх гол гарц нь төрийн тэргүүн гэж үзэж Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөд хориг тавьж, Ноён уулыг хамгаалахаа амалсан амлалтаа биелүүлэхийг шаардсан хуудсыг өчигдөр хүргүүлжээ. Төрийн тэргүүнийг нааштай шийдвэр өгтөл өлсгөлөнгөө үргэлжүүлэх юм байна. Эхний ээлжинд хөдөлгөөний 10 хүн өлсгөлөн зарлаж эхэллээ. Хөдөлгөөнийхний мэдээлснээр төр засгаас хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөнд шилжих гэнэ. Байгаль орчин, газар нутгаа хамгаалсан үйлсэд олон нийтийг дэмжиж оролцохыг тэд хүсч байлаа.

Эх сурвалж: www.polit.mn

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин