Цэцэрлэг 18:00 цагаас тарна

2015-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Улаанбаатар хотод 1.2 сая гаруй иргэн амьдардгаас  70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож, тухайн хэсгийн хөдөлгөөн эрс удааширдаг байна. Мөн нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвд цагийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг цөөнгүй ирүүлж байсан юм. Тиймээс Улаанбаатар хотод цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлж, Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор  нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.

Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг судалгаа, тооцоо хийж Засгийн газрын хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний дүнд нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргалаа.

Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчлөлт орууллаа. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу  8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарахаар өөрчиллөө. Цэцэрлэгийн багш нарын ажиллах илүү цагийг өдрийн амралтын цагт шилжүүлэхээр нийслэлийн Боловсролын газраас зохицуулалт хийхээр болжээ. Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөнө.

Улаанбаатар хотын өдөр тутмын хөдөлгөөнд оролцож ажил, сургууль, цэцэрлэгт явдаг иргэдийн судалгаа

22% буюу  267 281 иргэн   -  ЕБСургууль, цэцэрлэгт

7% буюу   81 648 иргэн     -  Төрийн байгууллагад

27% буюу  329 003 иргэн   -  А.а.нэгж байгууллагад

14% буюу 171 000  иргэн   -  Их, дээд сургуульд

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин