Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй комиссыг олон нийтэд зарлана

2015-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.САРУУЛ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Монголын Морин спорт, Уяачдын холбоонд хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжийг 2015 онд нийслэл, дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулахаар төлөвлөсөн хурдан морины уралдааны үед хангаж ажиллах юм.  Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр”-т хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Стандарчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэглэлд тавих шаардлага” MNS6264:2011 стандартыг хангаж ажиллаж,  нийслэл, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, салбар хороодод дараахь асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөжээ.  Тухайбал, Хамгаалах хэрэгсэл, хувцасаар хангаагүй хүүхдийг морин уралдаанд оролцуулахгүй байхыг шаардах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулах. Мөн морин уралдааны үед тавих хяналтыг дүүргийн хүүхдийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн хяналтын байцаагчидтай хамтран гүйцэтгэх юм байна.“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага”  MNS6264:2011 стандартыг хангаж ажлаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглох гэнэ. Морь унаж байгаа хүүхэд түүний эцэг эх, уяачдын хороонд гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, гэрээнд морь унах хүүхдийн насны доод хязгаарыг “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт  / Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна / - тай нийцүүлэх юм байна. Дээрх шаардлагыг хангаагүйгээс үүдэх хариуцлагыг нийслэл, дүүргийн Морин спорт уяачдын холбоо наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах аж.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин