Ирээдүйн их мастерууд эндээс төрнө

2015-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.ОРХОН

Цэцэрлэгийн хүүхдүүд спортоор өрсөлдөхийг зарим эцэг, эх төдийлөн ойшоодоггүй. Харин зарим нь ирээдүйн урлаг, спортын одод эндээс төрдөг хэмээн үздэг. Тухайлбал, “Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Монгол Улсын отгон арслан, Увс аймгийн Ховд сумын уугуул Н.Батсуурь таван настайдаа бүх цэцэрлэгийн аварга болж, 3000 төгрөгөөр шагнуулж байснаа дурсан ярьсан байдаг. Тэгвэл Баянгол дүүргийн тэргүүний 114 дүгээр цэцэрлэгийн Д.Бямбацэдэн багштай бэтгэл “В” бүлгийнхэн даамны шилдгүүдээ тодрууллаа.

Эцэг эхчїїд тэмцээний шїїгчээр ажиллав.

 

Тус анги 48 хүүхэдтэй ч даамны тэмцээн болох өдөр 45 хүүхэд ирсэн байв. Хүүхдүүд хоёр хоёроороо нэг ширээнд суун даам тоглож, харин эцэг эхчүүд шүүгчээр ажиллав. 45 хүүхдийг нэр сугалуулан тоглуулсаар гоц мөргөсөн нэг хүүхэд дараагийн үед орох эрхээ авав. Ингэж явсаар финалд Б.Сод-Эрдэнэ, Б.Бат-Амгалан, Г.Энхтүвшин нар тунаж, Б.Сод-Эрдэнэ түрүүлж, Б.Бат-Амгалан, Г.Энхтүвшин нар удаалсан юм.

Шүүгчээр ажилласан эцэг, эх хүүхдээ алсаас ажиглан, буруу нүүдэл хийвэл аман дортоо “Биш ээ. Нөгөөхийг нь нүү” гэж байгаа аятай сэтгэл нь хөөрч харагдсан. Харин хүүхдүүд “Чи ямар удаан боддог юм бэ. Хурдан нүү. Чи тоглож чаддаггүй юм байна. Чи надад хожигдоно” гэх зэргээр хэзээний туршлагатай шатарчин шиг сэтгэл зүйн дайралт ч хийж байв. Харин зарим нь бусдынхаа тоглохыг сайн ажиглан дараагийн нүүдэл бүрээ дотроо тооцоолж байгаа бололтой байв. Гэтэл зарим нь хожигдоод нүдэндээ нулимстай дахин тоглох гэж даамаа өрж харагдана. Энэ үед Д.Бямбацэдэн багш “Зүгээр миний хүү. Тэмцээн дуусаагүй байна. Дараа нь тоглоорой” гэж аргадана.

 Д.Бямбацэдэн багшид боловсролын салбарынхан төдийгүй эцэг, эхчүүд ам сайтай байдаг юм билээ. Энэ ангийн хүүхдүүдийн олонх нь даам тоглож сурсан даруйдаа гэртээ даам авахуулсан гэнэ. Мөн хариад, аав, ээжтэйгээ даам тоглоё гэж шалгаагаад суулгахаа байсан гэдгийг тэмцээний үеэр ирсэн эцэг, эхчүүд хэлж байсан. Д.Бямбацэдэн багш боловсролын салбарт 29 жил ажиллаж байгаа аж. Ингэхдээ 10 гаруй жил нь удирдах ажил хийжээ. Тэрээр багшаар ажиллах хугацаандаа зургаан бэлтгэл бүлэг төгсгөсөн байна. Харин 114 дүгээр цэцэрлэгт 2013 оноос ажиллаж байгаа гэв.

Хїїхдїїд “Чи ямар удаан боддог юм бэ. Хурдан нїї. Чи тоглож чаддаггїй юм байна. Чи надад хожигдоно” гэх зэргээр хэзээний туршлагатай шатарчин шиг сэтгэл зїйн дайралт ч хийж байв.

 

БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа ном, авъяас, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөрт багш нар болоод эцэг эхчүүд ам сайтай байна. Тухайлбал, “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлье” хөтөлбөрийн хүрээнд Д.Бямбацэдэн багш даам, шатрын дугуйлан хичээллүүлж ангийнхаа бүх хүүхдийг хамруулжээ. Өмнө нь нэг ангиас хэдхэн хүүхэд дугуйланд хамрагддаг байсан бол дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд бүрийг хамруулж байгаа гэсэн.

Түүний өмнөх жилийн бэлтгэл бүлгийг төгссөн сурагч нь Баянгол дүүргийн “Эрдмийн Өргөө” цогцолбор сургуульд элсэн орж, сургуулийнхаа даамны тэмцээнд 11 ангиас нэгдүгээр байрт шалгарч дүүргийнхээ аварга болжээ. “Шавь нар маань сайн яваа. Бүгд сурлага хөдөлмөртөө амжилт гаргаж байгаа. Бага насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд даам, шатар чухал нөлөөтэй. Даам тоглосноор нэгдүгээрт хүүхэд өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй болно. Хоёрдугаарт, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болно. Гуравдугаарт, сэтгэхүй хөгжинө. Тиймээс бага насны хүүхэд даам тоглох төлөвшилд нь чухал ач холбогдолтой” хэмээн Д.Бямбацэдэн багш ярьсан юм. Ирэх жил тэд сургуульд орно. Зургаан настнуудыг бэлтгэх бэлтгэл бүлгийнхэн энэ мэтчилэн урлаг, спортоор өөрсдийгөө “цэнэглэж”, “А” үсэг сурах анхныхаа  бэлтгэлийг базааж байна. Д.Бямбацэдэн багштай цөөн хором хөөрөлдлөө.

 

Д.Бямбацэдэн:ТАВДУГААР САРД ХОЁРДУГААР ШАТНЫ ТЭМЦЭЭНЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

 

-Танай ангийн хүүхдүүд даам сайн тоглодог юм байна. Та ангийнхандаа яагаад заавал даам тоглохыг заасан юм бэ?

-Даам бол оюуны спорт. Хүүхдэд багаас нь даам тоглохыг зааж сургах нь ой тогтоолт болон баруун тархийг хөгжүүлэх, анхаарал төвлөрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Даам сайн тоглодог хүүхдүүд  математик сэтгэлгээтэй, тооцоолох ур чадвартай болдог. Манай ангийн даам сайн тоглодог хүүхдүүдийн суралцах ур чадвар хурдан дээшилсэн. Даам тоглох нь  хүүхэд  бие даан шийдвэр гаргаж сурахад их чухал нөлөөтэй байдаг юм. Тиймээс хүүхдүүддээ даам, шатар зааж өгдөг. Манай ангид даамнаас гадна шатар тоглох сонирхолтой хүүхэд олон бий. 

-Танай ангийнхан хэзээнээс даам тоглож сурсан юм бэ. Их сайн тоглож байна? 

-Өнгөрсөн намраас хүүхдүүддээ даам, шатар зааж эхэлсэн. Би хүүхдүүддээ даам заахдаа хамгийн түрүүнд нүүдлийг нь заадаг. Ингээд 2-3 хүүхэд тоглоод сурчихаар нөгөө хүүхдүүд нь тухайн хүүхдээсээ суралцдаг. Хүүхэд хүүхдээсээ, орчноосоо их зүйлийг сурдаг. Хүүхдийг хүүхдээр сургах бол хамгийн шилдэг арга. Багшийн зааснаас илүү нэг нэгнээсээ сурдаг.

-Хүүхэд жижиг зүйлд баярлаж хөөрдөг. Гэхдээ шилдэг хүүхдүүдээ яаж урамшуулж байна вэ? 

-Өнөөдрийнхөө даамны тэмцээнээр хүүхдүүдийнхээ ахицыг харуулахыг  зорилоо. Богино хугацаанд хүүхдүүдийн маань чадвар өссөн. Үүнийг нь эцэг эхчүүддээ харуулахыг хүссэн юм. Энэ тэмцээн нэгдүгээр шатных. Хоёр­дугаар шатны тэмцээнийг тавдугаар сард явуулж бэлтгэл ангийн төгсөлт, эрдмийн баяртай давхцуулж, медаль өргөмжлөлийг нь өгнө.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

1 цаг 4 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

1 цаг 16 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

1 цаг 22 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин